05 сарын 20, Даваа
81.41°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Үндэсний шигшээ баг маргааш Зүүн Тиморын багтай тоглоно

Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг ням гарагт Зүүн Тиморыг зорисон билээ. 2018 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтод Монгол-Зүүн Тиморын багууд учраа таараад байгаа юм.

Энэхүү тоглолт Зүүн Тиморт гуравдугаар сарын 12-ны өдөр буюу маргааш болно. Харин хариу тоглолт энэ сарын 17-нд Улаанбаатар хотноо болох юм байна. Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар “Үндэсний Нийслэл Лиг-2014” тэмцээний ялагч "Хоромхон" клубийн дасгалжуулагч АХБХ-ны дасгалжуулагчийн “В” зэрэглэлтэй С.Пүрэвсүх, туслах дасгалжуулагчаар Б.Ганбат, хаалгачийн дасгалжуулагчаар Ш.Баянжаргал нар томилогдсон аж.

П.Жаргал


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.