04 сарын 18, Пүрэв
°C
USD 3,376.53
USD 3,376.53
EUR 3,587.23
JPY 21.84
GBP 4,206.48
RUB 35.81
CNY 466.48
KRW 2.44

EAШТ-ийг зохион байгуулж буй хотуудад согтууруулах ундаа худалдахыг хориглоно

ПАРИС. /ВВС/. Цэнгэлдэх хүрээлэн болон хөгжөөн дэмжигчдийн асруудын ойролцоо согтууруулах ундаа худалдахыг хориглохыг “Евро-2016” хөлбөмбөгийн ЕАШТ-ийг зохион байгуулж байгаа хотуудын удирдлагад Францын Засгийн газар шаардлаа.

Марсель хотод хөгжөөн дэмжигчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн болсноос гурван хоногийн дараа ийм шаардлага хүргүүлсэн байна.

Өнгөрсөн бямба гарагт Орос, Английн багуудын тоглолт дууссаны дараа Оросын хөгжөөн дэмжигчид цэнгэлдэх хүрээлэнд байсан Английн хөгжөөн дэмжигчид рүү дайрсан явдлыг УЕФА шалгаж байна. Хэрвээ цаашид дахин ийм эмх замбараагүй байдал үүсгэвэл хоёр улсын багуудыг цаашид тэмцээнд оролцохыг хориглоно" гэж УЕФА анхааруулжээ.

Энэ долоо хоногийн пүрэв гарагт Ланс хотод Английн багийн дараагийн тоглолт болохтой холбогдуулан Британийн цагдаагийн нэмэлт хүчийг тус хот руу илгээх хүсэлтийг Их Британийн Засгийн газар Францын талд тавьжээ.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.