05 сарын 06, Даваа
°C
USD 3,381.24
USD 3,381.24
EUR 3,629.76
JPY 22.06
GBP 4,242.95
RUB 36.82
CNY 466.95
KRW 2.48

Ди Си-ийн"Mонгол Морьд" хурдалж Оакландын охид онцгойрсон тэмцээн

Aмерикт ажиллаж амьдарч байгаа  Монголчуудын гар бөмбөгийн нээлттэй тэмцээн амралтын өдрүүдэд Лос Анжелес хотноо амжилттай явагдаж аваргын цомын эзэд тодорлоо. Энэхүү тэмцээнд оролцохоор Вашингтон Ди Си, Сэатл, Оакланд, Сан Франциско хотоос Монголчуудын шигшээ баг ирсэн бол
Лос Анжелес хотоос (нутгийн) талбайд бэлтгэл сайтар базаасан "Андууд", "Чоно", "Од", "Барсууд" баг өрсөлдөгчөө тосон хүлээж байв. Тэмцээнд эрэгтэй 7 эрэгтэй 3 баг оролцлоо.

Америкийн Монголчуудын гар бөмбөгийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээнийг Монгол Улсын спортын гавъяат дасгалжуулагч Анжийн Доржсүрэн агсаны нэрэмжит болгон явуулсан билээ. Газар газраас хуран цугларсан чамалхааргүй олон баг тамирчид үзэгчидийн уухай түрлэг дор гялалзсан хурдтай сайхан тоглолтууд гарган өрсөлдөж гар бөмбөгийн спортын амтыг мэдрүүлэв. Аливаа юмны эхлэл суурь зөв тавигдах нь чухал гэдэг үг бий. Энэ удаагийн тэмцээнээс буухиалсан дараагийн тэмцээн улам өрсөлдөөнтэй зохион байгуулалтай болно гэдэгт эргэлзэхгүй байна. "-Ирэх жил бэлтгэлээ сайн хийж байгаад Вашингтонд Ди Си-д үзнээ..."  гэх яриа баг болгоноос гарч байлаа.
Цааш унших...


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.