04 сарын 24, Лхагва
°C
USD 3,376.83
USD 3,376.83
EUR 3,605.78
JPY 21.81
GBP 4,175.11
RUB 36.20
CNY 466.00
KRW 2.45

ОХУ 2018 ОНЫ ХӨЛ БӨМБӨГИЙН ДАШТ-Д БЭЛДЭЖ ЭХЛЭВ

МОСКВА. /Russia Focus/. ОХУ-ын Спортын яамнаас 2018 оны хөл бөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулах зардлыг дахин тооцож танилцуулав.

Тэмцээн зохион байгуулах нийт төсвийг өмнө тогтсоноос нэг тэрбум 300 сая доллароор танан 17 тэрбум 500 сая доллар болгон тооцсон гэж мэдэгдэв.

Гэхдээ энэ нь урьдчилсан тооцоо бөгөөд бүтээн байгуулалтын ажлын нөхцөл байдлаас хамаарч тухайн зардлын хэмжээ өөрчлөгдөх юм. Тэмцээн зохион байгуулах цэнгэлдэх хүрээлэнгээс гадна тамирчдын хотхон, эрчим хүч, холбоо харилцаа зэрэг 300 гаруй барилга байгууламжийн бүтээн байгуулагдах бөгөөд тэмцээнтэй холбоотой дотоодод хэдэн мянган шинэ ажлын байр бий болоод зогсохгүй Орос улсын нэр хүндийг дэлхийн тавцанд өргөх ач холбогдолтой гэж тус улсын Спортын сайд Виталий Мутко мэдэгджээ.

А.Цацралт


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.