06 сарын 25, Мягмар
°C
USD 3,380.78
USD 3,380.78
EUR 3,621.83
JPY 21.17
GBP 4,278.55
RUB 38.86
CNY 465.55
KRW 2.44

Телевизийн нэвтрүүлгийг 3D-гээр дамжуулах технологи бүтээнэ

ТОКИО. /ITAR-TASS/.  Японы “Panasonic” корпораци харилцаа холбооны “NTT” компанитай хамтран мэдээлэл дамжуулах орчин үеийн шинэ системийг  нийслэл Токио хотод 2020 онд болох Олимпийн наадмын өмнө бүтээнэ. “Никкей” сонинд мэдээлснээр, уг системийн тусламжтайгаар спортын тэмцээн уралдааныг “3D” форматаар дамжуулах боломжтой байна.

 

“Panasonic” корпорацийнхан зураг авахад болон дүрс бичлэгийг боловсруулахад компанийнхаа технологийн ололтыг "NTT" компанийн өндөр хурдаар мэдээлэл дамжуулах салбарт олсон ололт амжилттай нэгтгэхээр төлөвлөж байгаа аж. Дэлхийн спортын гол үйл явдлуудын нэгийг дамжуулахад ийм технологи ашиглах нь түүнийг гадаадын зах зээлд хөгжүүлж боловсронгуй болгох боломж олгоно гэж тус хоёр компанийн удирдлагууд үзэж байгаа аж.

Дээрх хоёр компани мөн  шаардлагтай бүх газар, тээврийн чиглэлүүд болон бусад хэрэгцээтэй мэдээллийг Олимпийн наадмын зочид гар утасны тусгай программ ашиглан төрөлх хэлээрээ авах боломжтой цахим зам заагч бүтээхээр төлөвлөжээ.

Д.Жаргал   www.montsame.mn


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.