09 сарын 25, Мягмар
°C
USD 2,523.10
USD 2,523.10
EUR 2,962.37
JPY 22.41
GBP 3,304.63
RUB 38.13
CNY 367.95
KRW 2.25

ЦАХИМ ОНЬСОГО

Сүүлийн хэдэн долоо хоногт та санхүүгийн ертөнцөд анхаарлаа хандуулсан бол Cryptocurrency, Blockchain, Bitcoin, Bitcoin Cash, Ethereum гэх мэт нэр томъёонуудыг сонссон байх. Энэ жилийн cанхүүгийн салбар дахь хамгийн халуун, хамгийн туйлширсан сэдвүүдийн нэг бол энэ юм. Үүнийг зарим нь дэлхийг өөрчлөх "том зүйл" гэж байхад зарим нь "цахим луйвар" гэж байна. Гэхдээ юутай ч Блокчэйн технологи дэлхийн санхүүгийн салбарыг доргиож, биткойн нь цаасан мөнгийг дэлхийн дэвжээнээс шахаж гаргахаа шахав.
Тэгвэл цахим оньсого болох Блокчэйн гэж юу вэ? Тус технологийн гарал үүсэл тун нууцлаг. Сатоши Накомото гэх хувь хүн эсвэл бүлэг этгээд анх 2009 онд уг технологийг бүтээсэн гэх бөгөөд бүтээгчийнх нь талаарх мэдээлэл хомс. Ийм хүн байдаг эсэх нь ч эргэлзээтэй.Харин хийсэн бүтээлийнх нь талаар дэлхий ярьж байна.
Үүний шалтгаан нь тус технологи ил тод нээлттэй, илүү найдвартай, дундын ямар нэгэн зуучлагчгүй гэдэг гурван том давуу талыг нэг дор өөртөө шингээсэн нь тус технологийг үнэд оруулж буй гол зүйл юм. Ерөнхий зарчмын хувьд блокчэйн технологи нь аливаа мэдээллийг үнэн зөвөөр, найдвартай тараан байршуулж хадгалах технологи гэж ойлгож болох аж. Тэр утгаараа уг технологи нь зөвхөн үнэн мэдээллийг хадгалах бөгөөд цаасан дээр бичиж болох бүх зүйлийг блокчэйн дотор бичиж болно, харин бусад ижил төстэй технологиудаас ялгарах нэг том ялгаа нь систем дэх бүртгэлийг орлуулах эсвэл хуурамчаар дуурайх, засварлах ямар ч боломж байхгүй. Энэ нь л тус технологийг алтнаас ч үнэтэй болгочихоод байна.

Технологийн хувьд цахим орчин дахь блокуудын гинжин хэлхээ гэж тайлбарлаж болох юм. Блокууд нь мэдээллүүдийн багцыг агуулдаг бол тус мэдээллийн блокууд нь өөр хоорондоо нягт хамааралтайгаар холбогдсон байдаг. Хэрвээ шинэ блок нэмэхээр бол тэр нь заавал гинжний холбоосын төгсгөлд нэмэгддэг. Энэ нь дээр дурдсанчлан өмнө үүссэн блокийн мэдээллийг засаж болохгүйтэй холбоотой.

Харин эдгээр блокуудад мэдээлэл байршуулагч буюу хэрэглэгчид нь мэдээж хүмүүс бид бөгөөд тэдгээр нь нийлж компьютерын сүлжээг бүрдүүлдэх ба компьютер тус бүр нь мэдээллийн блокийн хуулбаруудыг агуулдаг. Ийм учраас блокчэйнийг унтраах эсвэл эвдэх ямар ч боломж байхгүй. Хэрвээ ингэхийг хүсч байгаа бол бүх компьютерийг унтраах эсвэл эвдэх шаардлагатай. Хамгийн сүүлчийн ганц компьютерийг унтраах хүртэл блокчэйнажилласаар байна гэсэн үг. Тийм ч учраас тус технологийг одоо хүртэл хакерууд эвдэж чадаагүй юм. Ер нь ч цаашдаа блокчэйныг эвдэх боломжгүй. Учир нь, шинэ хэрэглэгч бүр энэ сүлжээг өргөжүүлсээр байгаа нь тус технологийг улам л хүчирхэг болгосоор байна.Товчхондоо унтраах компьютерын тоо олширсоор л байна гэсэн үг.

Харин хүмүүс тус технологид өдөр тутам хэдэн арваараа нэгдэж буй шалтгаан нь хэрэглэгч бүр тэнцүү эрхтэй бөгөөд ямар нэгэн зохион байгуулагч, зохицуулагч, хянагч, менежерийн үүрэг гүйцэтгэгч энд байхгүй. Тэр дундаа мөнгөн шилжүүлэг, худалдах болон худалдан авах харилцааг хамгийн түргэн шуурхай ямар нэгэн дундын зуучлагчгүй хийж болдог нь хүн бүрийг өөртөө татаад байгаа юм. Чухам эндээс л бидний хэдийнэ эчнээ танил болсон биткойн гэгчийн талаар яригдаж эхэлнэ.
Хамгийн сүүлийн мэдээллээр найман “нас”-тай биткойны ханш 7000 ам.долларын босгыг давжээ. Энэ нь алтнаас ч үнэтэй болсон гэсэн үг юм. Тэгвэлбиткойн гэж юу вэ. Энэ нь блокчэйн технологид суурилсан цахим мөнгө бөгөөд гарт баригдаж нүдэнд харагдахгүй. Тэр бол бидний мэддэг өдөр тутамдаа ашигладаг цаасан мөнгө биш. Товчхондоо энгийн бус электрон мөнгө юм. Гэтэл яагаад биткойны ханш дэлхийн хамгийн өндөр үнэтэй алтнаас ч илүү өндөр үнэтэй болчихвоо.

Цахим мөнгөнд хил хязгаар байхгүй бөгөөд биткойн гэдэг мөнгө дэлхийд нэг л байгаа гэсэн үг. Хэрвээ цахим ертөнцийг улс гэж төсөөлбөл тэнд байгаа ганцхан мөнгөн тэмдэгт нь биткойн юм. Тийм ч утгаараа ханшийн зөрүү гэж тэнд байдаггүй. Тухайлбал, та АНУ-д ажиллаж амьдардаг хэн нэгэн рүү 100 ам.доллар шилжүүлэх болоход ханшийн зөрүүнд овоо хэдэн төгрөгөө алдана. Дээрээс нь банкны гүйлгээний шимтгэл төлнө. Энэ бол таны хүсээгүй зардал. Гэтэл биткойнд та ийм зардал гаргах хэрэггүй. Учир нь, тэнд ханшийн зөрүү, банк шиг дундын зуучлагч үгүй. Харин нэг данснаас нөгөө дансанд цахим мөнгө шилжүүлэх үйл явц л явагдана. Бидний хувьд одоогоор гүйлгээ хийхийн тулд банкны данс шаарддаг бол блокчэйнд та цахим түрийвчтэй байх ёстой бөгөөд тусгай нууц түлхүүр үгийг ашиглаад л мөнгөө шилжүүлчихнэ. Харин та хоёрын үйлдлийг бусад блокчэйн дэх гишүүд хянах бөгөөд үнэн зөв эсэхийг батална. Хамгийн түрүүнд баталж өгсөн этгээд таны төлөх багахан шимтгэлийг авах бөгөөд та биткойныг төлбөр тооцоонд ашигласнаар бас өөр нэгэн энгийн иргэнийг цалинтай болгож байна гэсэн үг юм. Ийм л хялбар аргачлал нь банкны бүхэл бүтэн 600 жил ноёрхсон давхар бүртгэлийн системийг ганхаагаад байгаа юм. Өмнө нь та хөрөнгө оруулалт татах, зээл авах, мөнгө шилжүүлэхэд дундын ямар нэгэн зуучлагчид хандахаас өөр аргагүй байсан бол харин одоо тийм зүйл хэрэггүй.

Товчхондоо банк, хөрөнгийн бирж, ломбардны ч хэрэггүй болсон гэсэн үг. Ер нь дундын зуучлагч үгүй нийгмийг цогцлооно гэсэн үг. Үйлдвэрлэгчийг шууд хэрэглэгчидтэй, гарааны бизнес эрхлэгчдийг хөрөнгө оруулагчидтай шууд холбоно гэсэн үг. Ингээд ирэхээр бидний хувьд асар олон зүйл хөнгөвчлөгдөж энэ хэрээр амьдрал илүү хялбар болж байгаа юм. Яг энэ арга замаар маш олон зүйлийг хөнгөвчлөх бөгөөд энэ хирээр хүнд суртал, хүлээлт, илүү зарлага гээд аль аль нь үгүй болж болно. Нөгөө талаар цаасан мөнгөний илүүдэл ба хомсдол үнийн хөөрөгдөл зэргээс хамаарч үүсдэг инфляци тэргүүтэй эдийн засгийн хүндрэлүүд цахим мөнгийг ашиглахад үүсэхгүй. Түүнчлэн энд Монголбанк хэрэггүй. Яагаад гэж үү яагаад гэвэл энэ цахим валютыг ямар нэгэн банк бий болгодоггүй, Засгийн газар үнэ цэнийг нь баталгаажуулдаггүй. Харин тэр зөвхөн өөрөө өөрийгөө баталгаажуулдаг бөгөөд хүмүүсийн эрэлт хэрэгцээ түүнийг улам бүр үнэд оруулсаар байна.

Хэрвээ блокчэйн технологийг төрийн үйлчилгээний салбарт нэвтрүүлбэл хүнд суртал, авилга, даргын үүд сахиж цаг хугацаа шаарддаг байдал ор мөргүй устана. Яг л та биткойноор төлбөр тооцоо хийж байгаа юм шиг. Төрийн үйлчилгээг та бас л ямар нэгэн дундын зуучлагчгүй хүртэнэ. Тэгэхээр блокчэйн болон биткойн гэдэг бол ирээдүй, тэр дундаа дэлхийн нийтийн хүсэн хүлээсэн хүнд суртал, өндөр татвар, мөнгө хүүлэлт, дундын зуучлагчгүй сайхан нийгмийн цогцлоох ЦАХИМ ОНЬСОГО юм.

 

Сэтгүүлч Э. Зоригт

 

 

 

 

 

ШИНЭ ЗАРУУД

Зохиогчийн булан

“МИНИЙ 60 НАС”
“МИНИЙ 60 НАС”
09/21/2018
Tун удахгүй, сар хүрэхгүй хоногуудын дараа би 60 нас хүрнэ. 20 р зууны дунд үе болох 1958 оны 10 сарын 12 ны ѳдѳр Завхан аймгийн Завханмандал сумын нутагт тѳрж ѳссѳн миний бие, 21 р зууны эхэнд дэлхийн бѳмбѳрцгийн нѳгѳѳ бѳѳрѳнд орших Америк гүрэнд аж тѳрѳх хүртэл зѳндѳѳ цаг хугацааны урсгалд хѳвж иржээ. (дэлгэрэнгүй…)
"Боловсролтой хүн" гэж хэн бэ?
09/07/2018
Монголын боловсролын салбрын хѳгжил дээр бид 2 асуудлыг буруу ойлгоод байдаг юм. 1. Боловсрол гэдгийг диплом гэж ойлгодог 2. Хүүхдэд мэдлэг олгох гэж чармайх хэрнээ зѳв хүн болгон тѳлѳвшүүлнэ гэдэгт анхаардаггүй БОЛОВСРОЛ ГЭДЭГ НЬ ЮУ ЮМ БЭ? Боловсрол гэдэг нь тухайн хүний тѳлѳвшилийг илтгэдэг нотолгоо юм. Дээд болон мэргэжлийн сургуульд суралцаж тѳгссѳн хэрнээ гудамжинд нус цэрээ, бас хогоо хаяад явдаг бол түүнийг боловсролтой хүн гэж үзэх аргагүй. Дээд болон мэргэжлийн сургуульд суралцаж тѳгссѳн хэрнээ хүнтэй боловсон харилцаж сураагүй бүдүүлэг, ажил хэрэгч бус хайнга хэнэггүй хандлагатай,
“ЧИНИЙ ЗѲВ ѲѲ”
“ЧИНИЙ ЗѲВ ѲѲ”
-Ta яаж хүмүүстэй муудалцаж, хэрэлдэлгүй аятайхан харьцаад байж чаддаг юм бэ?
-Ямар ч хүн, юу ч гэж ярьсан би түүнд “Чиний зѳв ѳѳ” гэж хариулдаг юм
-Шал тэнэг юм, юу гэж тийм юм байх билээ?
-Чиний зѳв ѳѳ
(дэлгэрэнгүй…)

9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2018 Орлоо-Инфо ХХК.