05 сарын 18, Бямба
65.84°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Америк оюутнууд дуу авианы тусламжтайгаар гал унтраах төхөөрөмж бүтээжээ

ВАШИНГТОН. /AP/. Америкийн инженерийн сургуулийн хоёр оюутан дуу авианы бага давтамжаар түлшийг хүчилтөрөгчөөс тусгаарлах замаар галын дөлийг унтраах төхөөрөмж зохион бүтээжээ. Энэ төхөөрөмжийн талаар “The Washington Post” сонинд бичсэн байна.

Жорж Мейсоны Их сургуулийн оюутнууд өөрсдийн хөрөнгөөр /600 орчим доллар/ дээрх аппаратыг бүтээжээ. Уг аппарат нь гал унтраагч болон тэжээл бүхий үүргэвчнээс бүрддэг ажээ. Оюутнууд эхлээд том хоолой ашиглан дуу авианы өндөр давтамжаар туршилт хийсэн байна. Гэсэн хэдий ч туршилтын дүнд 30-60 герцийн доод давтамж нь хамгийн сайн үр дүнтэй болох нь тогтоогджээ .

Дуу чимээнээс гарч буй даралтын долгион нь агаарыг “сэргээж хөөргөдөг” учраас хүчилтөрөгчийг түлшнээс тусгаарлах боломж олгодог байна. Жишээлбэл, дуу чимээний талбай галын эргэн тойрон дахь агаарын хөдөлгөөний хурдыг нэмэгдүүлдэг ажээ. Энэ хурд их байх тусам галын дөлний давхарга улам нимгэн болж, шаталтын үйл явцыг зогсооход илүү хялбар болдог байна.

Д.Жаргал


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.