05 сарын 18, Бямба
65.84°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

АНГАРАГ РУУ НИСЭХ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛЖ БАЙНА

МОСКВА./RIA Novosti/. ОХУ, АНУ хоёр хамтран Ангараг гараг руу нисэх хөтөлбөрийн замын зургийг гаргахаар төлөвлөж байгаа тухай НАСА агентлагийн тэргүүн Чарльз Борден Байконур сансрын буудалд гуравдугаар сарын 28-нд болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.

“Бид ОХУ болоод түнш орнуудын хамт сансрыг эзэмших олон улсын замын зураг гаргахаар ажиллаж байна. Бидний ажлын гол чиглэл нь Ангараг гараг байх болно. Энэ асуудлыг бид Роскосмосын тэргүүн Игорь Комаровын хамт хэлэлцсэн” гэж Болден хэлсэн байна.

АНУ Сарыг эзэмших төлөвлөгөөгөө дахин хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөж байгаа болохыг НАСА-гийн тэргүүн мөн мэдэгджээ. Гэхдээ энэ хөтөлбөрийг улсаас санхүүжүүлэхгүйгээр хэрэгжүүлэх аж. "Олон улсын сансрын станц /ОУСС/ руу одоо хувийн компаниуд нислэг үйлдэж байгаа бөгөөд цаашид бид Сар болон Ангараг гарагийг эзэмших хөтөлбөрт хувийн компаниудыг өргөнөөр татан оролцуулахаар төлөвлөж байна” гэж тэрбээр мэдэгджээ.

Орос, АНУ хоёр хамтран 2024 оны дараагаар түнш орнуудын оролцоотойгоор сансрын шинэ станц байгуулахаар төлөвлөж байна гэж Оросын сансрын байгууллагын тэргүүн Игорь Комаров мэдэгдсэн байна. Шинэ станц барих хүртэл тус хоёр улс ОУСС-ыг ашигласан хэвээр байх ажээ.

Д.Жаргал


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.