05 сарын 10, Баасан
°C
USD 3,381.49
USD 3,381.49
EUR 3,630.03
JPY 21.70
GBP 4,219.25
RUB 36.66
CNY 467.99
KRW 2.47

Виста –гийн алдаа юу бусдынх нь уу?

Олон хүмүүс Микрософт оос шинээр Виста хэмээх үйлдлийн системийг Виндовсын шинэ загвар болгон гаргах болсныг мэдэж байгаа бизээ. Удахгүй гарах уг үйлдлийн системийг цөөнгүй хүмүүс туршиж үзсэн бизээ. Би ч бас уг үйлдлийн системийг туршиж үзсэн билээ. Ерөнхийдөө үйлдлийн системийн гарфик зураглалын хувьд бол үнэхээр гайхалтай дэгжин хээнцэр болсон байсан. Гэвч уг үйлдлийн системийг хэрийн компьютер ажиллуулж дөнгөхгүй ба нилээн сүүлийн үеийн компьютер дээр л уг үйлдлийн системийн гоё сайхныг мэдрэх бололцоотой болж байна. Харин хуучин шиг компьютер дээр бол та цонхнууд 98 ч юмуу эсвэл Икс Пи шиг л харж мэдрэх болно.

 

Мөн олон тооны хүнд хэрэгтэй ч юмуу хэрэггүй ч юмуу программ хангамжууд угаасаа суугдаж ирдэг нь төвөгтэй санагдсан. Ихэнх тохиолдолд компьютер дээр хүн өөрийн сонголтоороо уг программуудыг суулгадаг байсан бол нилээн олон тиймэрхүү программуудыг зөвхөн үйлдлийн систем дээр нэгтгэж өгсөн болохоор хасах ч хэцүү байх ч хэцүү юм. Түүнээс гадна найдвартай хамгаалах гэсэн үү хулгайд алдахаасаа айсан уу мэдэгдэхгүй Цонх Хамгаалагч гэдэг зүйл нэмэгджэ. Уг зүйл нь миний нервийг нилээн барсан ба бараг л үйлдэл болгоныг асууж шалгааж хааж боож хийлгүүлэх ба би өөрөө суулгасан болохоор би өөрөө бүх файлыг удирдах боломжтой баймаар санагдавч тийм биш нь үнэндээ залхмаар. Дахин муулахад компьютерийн дагалдах эд хэрэгслүүдийг таниулахад багагүй төвөгтэйн дээр танилаа ч нилээн гажигтай танина. Түүн дээр нь нэрмээс болоод программ хангамж тоглоомнууд ажиллахгүй байх тохиолдол олон.

 

Ингээд дүгнээд үзэхлээр надад нэг л боолгуулж байгаа мэт сэтгэгдэл төрөөд байгаа юм. Түүнийг үндсэн үйлдийн систем болгон ашиглахын тулд заавал сайн компьютер авна заавал микрософтын юм хэрэглэнэ гэх мэт залхмаар.

 

Бас үүнтэй холбоотой асуудлууд шил шилээ даран гарсаан байна. Apple ийн iPod нь заавал компьютер дээр бүрэн холбогдон нилээн нууцлал өндөртэйгээр өөртөө дуугаа хуулан авах зэргээр ажилдгийг та мэдэх байх. Харин Виста –д зориулсан iPod ын iTunes программ нь бүрэн ажиллаж өгөхгүй тэднийхнийг нилээн сандаргаж байна. Засвар гаргасан хэдий ч тэр нь бүрэн засвар хийхгүй нилээн хэдэн гажиг хэвээр үлдсэн аж.

 

Apple –ынхны араас Samsung зэрэг дуу тоглуулагч үйлдвэрлэгчид уг асуудалд орж эхлээд байгаа аж.

 

Энэ бүхний дүгнэлтэнд та Виста үнэхээр муу үйлдлийн систем болжээ гэж ойлгож байж болох. Гэхдээ анх Цонхнууд Икс Пи гарч ирэхдээ мөн ийм асуудлуудад хүрэн бүрэн хэрэглээнд ортлоо багагүй цаг зарцуулсан ба одоогоор дэлхий дээр ерөнхийдөө Икс Пи –г ашиглаж байна. Харин Виста –г бүрэн хэрэглээд эхлэх үед Монголчууд маань нэг бол 250 ам.долларынхаа компьютерээр сандал хийнэ эсвэл Икс Пи ашигласан хэвээр хөгжилөөс хоцрох байх. Яагаад ингэж байна гэхлээр хэдхэн жилийн өмнө Икс Пи –г гарахад бидний нэрлэж сурсанаар Пентиум 1, 2, 3 ууд шаардлагыг огт хангахаа болин бичгийн машин чүү ай хийдэг болсон билээ. Харин одоо бол Пентиум 4 ууд халаагаа Пентиум – Ди, Кор Дуо нуудад хэдийн халаагаа өгч эхэлжээ.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.