05 сарын 04, Бямба
°C
USD 3,381.24
USD 3,381.24
EUR 3,629.76
JPY 22.06
GBP 4,242.95
RUB 36.82
CNY 466.95
KRW 2.48

Гар утаснаасаа төлцгөөе

Гар утасыг камера, тэмдэглэлийн дэвтэр, интернэт хөтөч гээд л бараг ашиглахгүй юмгүй болжээ одоо бүр төлбөрөө төлж болох нь. Америк, Хятад, Япон зэрэг томоохон орнуудад гар утсаараа төлбөр хийх аргачлалыг туршин амжилттай хэрэгжүүлж эхлээд байна. Таны гар утсанд бяцхан чип суулган түүнийхээ туслалцаатайгаар та дэлгүүрээс худалдан авсан зүйлсийнхээ төлбөрийг өөрийн банкны данснаас мөнгө аван хийх бололцоотой болж байна. Мөн түүгээр зогсохгүй дуу, дүрс зэрэг зүйлсийг шууд худалдан авах бол гар утасаараа төлбөр хийхэд л хангалттай аж.

 

Нэмж хэлэхэд уг чипийг суулгаснаар та метронд суухдаа тасалбар авалгүй шууд гар утсаа уншуулан нэвтэрэх, бас та хэн нэгэнтэй танилцаад нэрийн хуудсыг нь авахын оронд зүгээр л гар утсаа өөд өөдөөс нь харуулан барихад л нөгөө хүний тань мэдээлэл тань руу шилжих, түүнчлэн зар сурталчилгааны самбарууд дээр заасан газарт нь гар утасаа аваачихад уг самбар дээр байгаа мэдээл таний гар утсан дээр илүү дэлгэрэнгүй мэдээллийн хамтаар гарч ирэх ба хүсвэл та шууд худалдан аваад л хүргүүлж болдог болох нь. Бас нэгэн одоогоор танилцуулаад байгаа боломж гэвэл та хаалгаа хүртэл гар утсаараа цоожилж нээх бололцоотой болох ажээ.

 

Энэ бүх боломж бололцоог одоогоор хараахан дэлхий дахинд мөрдөж эхлээгүй байгаа авч удахгүй хэрэглэгчийн гар дээр очих үед уг чипний туслалцаатайгаар дээрхээс гадна нилээн олон үйлдэл хийж гүйцэтгэж болдог болох нь. Удахгүй та гадагшаа гарахдаа ердөө л утсаа авч гардаг болох нь дээ.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.