04 сарын 24, Лхагва
°C
USD 3,376.83
USD 3,376.83
EUR 3,605.78
JPY 21.81
GBP 4,175.11
RUB 36.20
CNY 466.00
KRW 2.45

Европын банк биткойн 60 мянган ам. доллар хүрээд 1000 ам. доллар болж унана гэв

Жилийн сүүл ирж, ирэх оны тухай таамаг дэвшүүлэх цаг болсон учраас бүгд л 2018 он ямар байх тухай ярилцаж байна. Тэгвэл Европын хөрөнгө оруулалтын Saxo банк ирэх жилийн таамагтаа дараах зүйлсийг дурджээ. Биткойны ханш унаж 1000 ам. доллар болно.
Магадгүй сүүлийн үеийн чиг хандлагыг харвал биткойн хэрхэх нь хүмүүсийн сонирхлыг хамгийн их татна. Saxo банк өнгөрсөн жилийн таамагтаа “Биткойн гурав нугарч 2100 ам. доллар давна” хэмээн таамаглаж байв. Тэгвэл энэ жил биткойн 2100 ам. доллар даваад зогсохгүй яг одоо энэ нийтлэлийг бичиж байхад үнэ нь 16 мянган ам. доллар хавьцаа эргэлдэж байна. Харин одоо Saxo банк 2018 онд биткойны үнэ 60 мянган ам. доллар давж, зах зээлийн үнэлгээ нь нэг их наяд ам. доллар хүрнэ гэж үзэж байгаа аж.

Гэхдээ засгийн газрууд үүнээс болж, бүх төрлийн цахим валютыг хориглож, өөрсдийн цахим валютыг хэрэглээнд нэвтрүүлж эхэлснээр биткойны үнэ 1000 ам. доллар болж буурна гэжээ.
Энэ болон Америкийн эдийн засаг бондын зах зээлийн уналтаас болж хямрах тухай, Хятадын Засгийн газар газрын тосыг юаниар худалдан авдаг болох зэрэг бусад сонирхолтой таамгуудыг Saxo-ийн тайлангаас үзээрэй.
Эх сурвалж: Business Insider


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.