04 сарын 24, Лхагва
°C
USD 3,376.83
USD 3,376.83
EUR 3,605.78
JPY 21.81
GBP 4,175.11
RUB 36.20
CNY 466.00
KRW 2.45

МИАТ компанийн нисгэгчид Чили, Гайти улсад нислэг үйлдээд ирлээ

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК “Boeing 767-300” агаарын хөлгийн баг бүрэлдэхүүн Бүгд Найрамдах Гайти Улсын “Санрайс Эйрвэйс” компанид нойтон түрээсийн гэрээт ажлаа амжилттай гүйцэтгээд өнөөдөр эх орондоо ирлээ.

Өвлийн улиралд агаарын хөлгийн ашиглалтыг сайжруулах, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилготой тус гэрээний хүрээнд нисэгч, агаарын хөлгийн үйлчлэгч, инженер техникийн ажилтан, нислэг хяналт зохицуулалтын мэргэжилтэн нараас бүрдсэн баг Чили Гайти улсын чиглэлд 2017 оны 11 дүгээр 21-нөөс 2018 оны 1 дүгээр сарын 31-ны хооронд нислэг үйлдсэн байна.МИАТ компани өмнө нь Бангладеш, Чех улсад нойтон түрээсийн зарчмаар ажиллаж байсан.

Энэ удаагийн нойтон түрээсийн ажил Атлантын далайн дээгүүр холын зайн нислэг үйлдсэнболон Өмнөд Америкийн тэнгэрт анх удаа Монгол Улсын төрийн далбааг тээвэрлэнниссэнээрээ онцлог юм.

Нойтон түрээс гэдэг нь түрээслүүлэгч тал агаарын хөлөг, түүний техник үйлчилгээ, нисэхбүрэлдэхүүн, их биеийн болон гуравдагч этгээдийн өмнө хүлээх хариуцлагын даатгалыгбүрэн хариуцаж, харин түрээслэгч тал зорчигч, ачаа тээшний хариуцлагын даатгал, газрынүйлчилгээ, агаарын хөлгийг нислэгт гаргах ажлыг гүйцэтгэдэг түрээсийн нэг хэлбэр юм.

Өөрөөр хэлбэл МИАТ ТӨХК агаарын хөлөг, техник үйлчилгээ, нисэх бүрэлдэхүүн, их бие болон гуравдагч этгээдийн өмнө хүлээх хариуцлагын даатгалыг бүрэн хариуцсан байна.

Агаарын хөлгийн зураг: МИАТ-ын Боинг 767-300 агаарын хөлөг

Чили улс Santiago de Chile Arturo Merino Benítez Int'l

нисэх буудалд газардаж байгаа нь

Photo by: MartinezRoe7, jetphotos.com


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.