05 сарын 03, Баасан
°C
USD 3,380.31
USD 3,380.31
EUR 3,622.00
JPY 21.74
GBP 4,235.02
RUB 36.63
CNY 466.82
KRW 2.46

Настангуудад зориулсан хийсвэр хот

Хятад улс настай хүмүүстээ болон гадны жуулчдад зориулан хийсвэр хотууд байгуулжээ.

 

Би одоо нас дээр гарсан хол ойр явахад хэцүү болсон харин энэ программ ажиллаж эхэлснээс хойш хотоор тэнэн очих газраа товлон бас үзээгүй хараагүй газруудаа харахад таатай байна шүү хэмээн Хятадын өндөр настан хэлжээ.

 

Та магадгүй зарим нэг программ дээрээс хийсвэрээр хийсэн хот байгууламж харж байсан байх. Түүн шиг чинь хятад улс одоо байгаа хотуудаа тийм хэлбэрт шилжүүлж байна. Та хот дундуур нааш цааш яван аль ч зүг рүү харан сонирхсон газраа хүрэх боломжтой. Гэвч нэг дутагдалтай тал нь гэвэл үүнийг панаграммын аргаар зураг аван хийдэг тул яг компьютер тоглож байгаа мэт явж хүссэн газар луугаа очих боломжгүй юм.

 

Гэхдээ л та хотыг бүрэн дүүрэн үзэж танилцаж зугаалж очих газраа мэдэж авч болох юм.

 

Харин үүнийг бүтээж буй мэргэжилтнүүд удахгүй зөвхөн хотын гадна тал биш хаалгаар ороод дотор нь байгаа зүйлсийг харах боломжийг өгнө хэмээж байна. Та нэг ресторан руу очих ёстой байлаа гэж бодоход очихынхоо өмнө интернэт хотоороо зугаалан очоод рестораны дотор тал сайхан муухайг нь мэдчихэж болно гэхлээр тун зугаатай байгаа биз.

 

Гэвч одоохондоо хаана энэ программ байгааг мэдэх арга алга. Удахгүй мэдэгдэн олны хүртээл болох буй заа.

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.