06 сарын 01, Бямба
°C
USD 3,381.43
USD 3,381.43
EUR 3,660.74
JPY 21.52
GBP 4,298.47
RUB 37.47
CNY 466.85
KRW 2.44

Онлайн ба гар утасны танил

Шинжлэх ухаан, мэдээллийн технологийн хөгжил нь хоёр хүнийг орон зайнаас хамааралгүйгээр холбох хэрэгсэл болсоор багагүй хугацаа өнгөрч байна. Амьдарч байгаа газар орны нөхцөл байдлаас болж хоорондоо уулзаж танилцах боломжгүй байсан хүмүүс орчин үед хүсэл мөрөөдөл, хэрэгцээ сонирхол, санаа зорилгоор нэгдвэл дотносох боломж илүү болжээ. Интернэтийн хэрэглээ жилээс жилд өргөжиж, хүмүүс ч янз бүрийн зорилгоор ашиглаж байна. Шинэ, шинэ үйлчилгээ ч бий болж байна. Тухайлбал, интернэтийн шугам ашиглан, “онлайн”-аар ярих, зургаа илгээх, тэр бүү хэл дэлгэцэнд бие биеэ хараад ярилцах боломж ч бий болжээ.

Бичгээр болон дуу хоолойгоороо мэдээлэл илгээх гээд гар утас ч ялгаагүй олон төрлийн үйлчилгээ үзүүлж байна. Гар утас нь оюутан залуусын хоорондоо танилцаж дотносох нэгэн чухал хэрэгсэл болоод байгаа билээ. Мэдээллийн технологийн эдгээр үйлчилгээ нь ижил сонирхол бүхий хүмүүс танилцах боломжийг илүүтэй олгоно. Учир нь хүмүүс бие биеийнхээ бие бялдар, царай зүсийг харах боломжгүй тул тэдний харилцаа гүнзгийрэхэд сонирхол, үзэл бодол, хандлага зэрэг нь илүү үүрэгтэй байдаг. Гэтэл заримдаа шударга биш хүмүүс өөрийн сонирхол, нас, гэр бүлийн байдлын талаар худал мэдээлэл өгөх магадлал байдаг нь “онлайн”-аар танилцахын нэг том сул тал болдог. Гэхдээ онлайн үйлчилгээгээр ихэвчлэн амьдралын боломж гайгүй, боловсролын түвшин харьцангүй дээгүүр хүмүүс үйлчлүүлдэг тул онлайны танил нь тодорхой хүрээнд байх нь ойлгомжтой билээ. Энэ төрлийн үйлчилгээ нэмэгдэх тусам янз бүрийн сөрөг асуудал нийгэмд үүсэж болохыг өндөр хөгжилтэй орнуудын жишээнээс харж болно. “Онлайн”-аар танилцсан хүмүүсийн гуравны нэг орчим нь биечлэн уулзах санаачилгаа гарган, уулздаг гэсэн тооцоо гаргажээ.

Идэвхтэн гишүүн Мэдээлэгч


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.