04 сарын 29, Даваа
°C
USD 3,377.35
USD 3,377.35
EUR 3,623.90
JPY 21.55
GBP 4,223.38
RUB 36.64
CNY 466.11
KRW 2.45

Орос интернэт хэрэглээгээр Европт тэргүүлж байна

ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев өөрийн цахим хуудсаараа дамжуулан дүрс бичлэг бүхий мэндчилгээ дамжуулжээ.

Ерөнхий сайд Д.Медведев мэндчилгээндээ, “өнөөдөр Оросын интернэтийн төрсөн өдөр болж байна. 20 жилийн өмнө буюу 1994 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр ОХУ анх удаа “ru” хэмээх домайн хаягтай болсон” гэж хэлэв.

Түүний хэлж буйгаар, өнөөдөр Оросын интернэт хэрэглэгчдийн тоо 70 саяд хүрсэн нь тус улсын нийт хүн амын тал хувьд хүрч байна. Мөн ОХУ интернэт хэрэглэгчдийн тоогоор Европт тэргүүлж байна. Тэрээр мэндчилгээндээ, “хамгийн бахархалтай зүйл бол манай улсын домайн хаяг болох “ru” дэлхийд зургадугаарт бичигдэж байна. Түүнчлэн хэдэн жилийн өмнө бүртгүүлсэн “рф” домайн хаягийг эх хэлнийхээ үсгээр бүртгүүлсэн амжилттай ажиллаж байна” гэв. Оросын интернэт хэрэглэгчид өдөрт дунджаар 100 минутаас дээш хугацаагаар интернэт ашигладаг тухай судалгааны дүн байдаг. Харин энэ тухай Ерөнхий сайд Д.Медведев, “энэ 100 минут хий хоосон үрэгддэггүй гэдэгт найдаж байна. Манай улс хэрэглэхэд тохиромжтой өөрийн гэсэн олон нийтийн цахим сүлжээ, олон төрлийн цахим үйлчилгээ, худалдаа, номын сан, газрын зургийн үйлчилгээтэй болсон. Дотоодын хайлтын “Яндекс” систем нь дэлхийн алдартай хайлтын системүүдтэй өрсөлдөж байна. Энэ бол маш сайн зүйл” гэж хэлжээ.

А.Цацралт


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.