05 сарын 10, Баасан
°C
USD 3,381.49
USD 3,381.49
EUR 3,630.03
JPY 21.70
GBP 4,219.25
RUB 36.66
CNY 467.99
KRW 2.47

Тоглоомын ертөнц - Шинэ зах зээл

Нийгэм өөрчлөгдөн техник технологи шинэчилэгдэн хүмүүсийн амьдралын хэлбэр хүртэл ондоо болж буй өнөө үед шинэ шинэ зах зээлүүд үүсэн бий болсоор байна.

 

Саяханыг хүртэл манайхан Интернэтээр чухам яаж хэрхэн мөнгө олох талаар огтхон ч ойлголтгүй байсан. Харин сүүлийн үед вэб хийх онлайн худалдаа, олон нийтийн цахим хуудас зэргээр мөнгийг интернэтээс олж сурсан. Харин бас үүнтэй уялдаатай бас нэгэн зах зээл бий болсныг таньд сонордуулъя.

 

Дэлхийн хэмжээнд WOW, Lineage, Everquest, Silkroad зэрэг асар олон онлайн, олон хүнийг хамарсан тоглоомнууд байдгийг та мэдэх байх. Бүр эдгээр тоглоомоор зөвхөн амьдрал нь төсөөлөгддөг 8 настай балчираас 80 настай буурал хүртэл байдаг. Түүгээр зогсохгүй эдгээр тоглоомоор дамжуулан гэр бүл болон хамтдаа тоглодог хосууд ч цөөнгүй байдаг.

 

Тэгвэл энэ тоглоомоор яаж мөнгө олдог байна гэж гайхах байх. Тэгвэл Diablo 2 тоглоомыг тоглодог байсан 2 залуу саятан болсон гэвэл яах вэ? Үнэхээр тийм. Уг тоглоомон дээр хүмүүс амьдрахдаа байнга л ямар нэгэн сайн зэвсэг хэрэглэл хувцас хунар хайж байдаг ба үнэхээр сайн хувцас хэрэглэлийг /хийсвэр эд шүү дээ/ мөнгө хайрлалгүй авдаг байна. Энэ бол ердөө л нэг төрлийнх нь мөнгө олох арга.

 

Харин бас өөрөөр мөнгө олдог компаниуд хүртэл байна. Power-levels.com, Power-level.net болон GmLvl.com зэрэг компаниуд зөвхөн уг тоглоомын талын үйлчилгээ буюу ливел буюу шат ахиулах үйлчилгээ явуулдаг байна. Дэлхий дахинд Повер левелс л гэхэд олон салбартай ба ойролцоогоор 2000 хүн уг компанид гэрээгээр, 150 хүн албан ёсны ажилтнаар ажилладаг аж. Тус компаний ажилчид нь үйлчлүүлэгчийн тоглоомонд нэвтрэх нэр нууц үгийг аван хүссэн үе шат хүртэл хөгжүүлж өгөх үүрэгтэйгээр бараг л 24 цагийн туршид тоглох ажил хийдэг байна.

 

Уг тоглоомуудыг яг өөрийн заваар тоглоход маш их цаг ордог ба тоглоом нь хэзээ ч дуусашгүй онлайн дэлхий тул та хэн нэгэнд дээрэлхүүлэхгүй өндөр шатанд хүрсэн хүнээр тогломоор байвал уг үйлчилгээг сонгохоос өөр аргагүй болох нь.

 

Мөн уг тоглоомуудаар бас нэгэн мөнгө олох арга гэвэл өөрийн хүчээр өндөр шатанд хүргэсэн хүнээ гайхалтай эд хэрэгсэл сэлэм жадтай нь цуг зарах, хийсвэр мөнгөө жинхэнэ мөнгөөр зарах, үнэтэй зөвлөгөөгөө зарах зэрэг нилээн олон аргаар мөнгө олж болдог байна.

 

Харин уг тоглоомыг ажиллуулагч компаний хувьд гэвэл тоглоомыг нь тоглохын тулд мөнгө төлөх, их хэмжээний хийсвэр мөнгө зарах, 2 дахь төрлийн хийсвэр мөнгийг жинхэнэ мөнгөөр заран уг хийсвэр мөнгөөр ид шидтэй эдлэл хэрэглэл зэвсэг зарах зэрэг нилээн их ашигтай ажилладаг байна.

 

Та галзуу тоглох дуртай маш их цаг завтай, бараг л тоглохын тулд төрсөн мэт авъяслаг бол одоо ч уг тоглоомуудыг тоглохын зэрэгцээ мөнгө олоорой. Харин багахан жишээ дурдахад WOW тоглоомон дээр та 70-р шат хүрэхийн тулд та энгийн тоглон ойролцоогоор 384 /16 хоног тасралтгүй/ цаг тоглох хэрэгтэй шүү.

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.