05 сарын 08, Лхагва
°C
USD 3,381.38
USD 3,381.38
EUR 3,640.06
JPY 21.94
GBP 4,239.57
RUB 37.18
CNY 468.64
KRW 2.49

Токиогийн их дэлгүүр андроид ажилтантай болжээ

ТОКИО. /ITAR-TASS/.  Японы нийслэл Токио хотын төвд оршдог их дэлгүүрийн үйлчлүүлэгчдийг өнөөдрөөс эхлэн Айко нэртэй андроид-бүсгүй угтана. Зуны кимоно өмссөн робот бүсгүй сэргэлэн цовоо хоолойгоор, намуухан дохиж ярьдаг бөгөөд сэтгэл хөдлөлөө нүүрнийхээ хөдөлгөөнөөр маш сайн илэрхийлдэг ажээ.  

 

Робот бүсгүй их дэлгүүрийн хүнсний тасагт ирсэн шинэ барааны тухай, дэлгүүрт болох арга хэмжээний талаар үйлчлүүлэгчдэд тайлбарлаж танилцуулах аж.

Андроид-бүсгүйг Тошиба корпораци бүтээсэн бөгөөд тус компани үйлчлүүлэгчдэд цаашид ийм робот санал болгохоор төлөвлөж байгаа аж. Уг роботыг их дэлгүүрүүдээс гадна үзэсгэлэнд тайлбарлагчийн хувиар, мөн өндөрт настнуудын асрамжийн газар зэрэг нийгмийн халамжийн газруудад ашиглахаар төлөвлөж байна.

Энэ жил түүхэнд анх удаа Японы “Tokyo - Mitsubishi UFJ” банкны хоёр салбарт хүнтэй төстэй роботууд ажиллаж эхэлсэн билээ.  

Японы мэргэжилтнүүд хүмүүс андриодод хэрхэн хандаж байгааг, мөн хүмүүс тэдэнтэй хамтран ажиллахад бэлэн эсэхийг тогтоохоор роботуудыг одоогоор туршилтын журмаар нэвтрүүлж байгаа аж. Өндөр цалинтай ажилтнуудыг ашиглах явдлыг бууруулахын тулд ирээдүйд роботуудад илүү олон нарийн үйлдэл суулгахаар төлөвлөжээ.

Д.Жаргал


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.