05 сарын 20, Даваа
°C
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Тото ариун цэврийн суултуур

Гэнэт яагаад суултуурны талаар бичээд эхлэвээ гэж та гайхаж байна уу? Ийм зүйл байдгийг мэдээд би ч бас гайхахын эрхэнд бичихээр шийдлээ. Бас л Японд. Тото компани нь аль 1917 оноос эхлэн энэ төрлийн үйлдвэрлэл эрхэлж иржээ. Энэ удаад Тото Компани нэгэн өвөрмөц суултуур зохион бүтээжээ. Уг суултуур нь таныг ирж байгааг өөрөө мэдрэн гэрлээ асааж, нээгдэн, өөрийн SD картандаа хадгалагдсан дуунуудаа уянгалуулан цэвэр тансаг гайхамшигтай нөхцлийг бүрдүүлэх аж.

 

 Таныг бие засч дууссаны дараа өөрийгөө маш сайн гэгч нь цэвэрлээд таныг холдхыг өөрөө мэдрэн цэвэрлэгээгээ дуусган гэрэл, хөгжмөө унтраах ажээ. Уг бүтээгдхүүн удалгүй 900ам.долларын үнээр зах зээлд нэвтрэх ажээ. Миний хувьд энэхүү “Сүртэй чамин” суултуурыг ойролцоогоор 900 ам.долларт хэзээ ч авахыг хүсэхгүй. Гэхдээ чамин тансаг байдлыг эрхэмлэдэг нэгэнд нь нийцсэн үнэ бизээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг болон бичлэгийг http://www.toto.co.jp/products/toilet/t00004/sp/index.htm хуудаснаас аваарай.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.