05 сарын 05, Ням
°C
USD 3,381.24
USD 3,381.24
EUR 3,629.76
JPY 22.06
GBP 4,242.95
RUB 36.82
CNY 466.95
KRW 2.48

Түвдийн гар утас хэрэглэгчдийн тоо гурван саяд хүрчээ

6c2d79c05af8e6bc1c1cc9c7f442f64c XL

ЛХАС. /Xinhua/. БНХАУ-ын баруун өмнөд нутгийн Түвдийн өөртөө засах орны гар утас хэрэглэгчдийн тоо гурван саяд хүрчээ. "2014 оны сүүлээр Түвдэд 2,92 сая гар утас хэрэглэгч бүртгэгдсэн нь нийт хүн амын 95 хувьтай тэнцэж байсан.

Үүний зэрэгцээ суурин утас хэрэглэгчдийн тоо 359 мянгад хүрсэн гэж Түвдийн харилцаа холбооны удирдлагын газар мэдэгджээ.

Түвдийн бүс нутгийг дэлхийн дээвэр гэх бөгөөд далайн түвшнөөс 4000 метр өндөрт оршдог учир харилцаа холбооны дэд бүтэц бий болгоход хүндрэлтэй бас зардал ихтэй байдаг байна.

Түвдэд анх 1993 онд нэг станцтай гар утасны сүлжээг байгуулжээ. Арав гаруй жилийн өмнө Түвдэд гар утас ашиглах нь нийгэмд эзлэх байр суурийг илэрхийлдэг байжээ.

Д.Нямтулга

МОНЦАМЭ агентлаг


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.