05 сарын 04, Бямба
°C
USD 3,381.24
USD 3,381.24
EUR 3,629.76
JPY 22.06
GBP 4,242.95
RUB 36.82
CNY 466.95
KRW 2.48

Хамгийн заваан зүйл гар утас.

Эрдэмтэд судалж үзсэний үндсэн дээр таны гар утас хамгийн сайн нян тээгч мөн болохыг тогтоожээ. Бидний өдөр болгон хэрэглэж заншсан гар утас маань чухам хаана маань явна вэ? Та бодоод үз дээ яг одоо миний гар утас ширээн дээр байна, удахгүй кармаанд орно, дараа нь магадгүй хоолны ширээн дээр хэвтэнэ, ариун цэврийн өрөөндөө аваад орно. Ингээд л бодохлоор гар утас байнга бидэнтэй хамт яван хаа сайгүй хэвтэж байдаг байна. Тэгвэл та утас дугарах үед гар утасаа аваад нүүрэндээ ялангуяа амандаа ойртуулна.

 

Эрдэмтэд гар утсыг, компьютрийн гар, хаалганы бариул зэрэг хүн олон хүрдэг зүйлээс илүүтэйгээр нян тээгч болж чаддаг юм байна гэдгийг баталсан байна.

 

Дээрх бяцхан төсөөлөл дээрээс л харахад таньд өвчин халдахад хангалттай үйлдэл явагдаж байгаа биз. Тэгэхлээр та яах хэрэгтэй вэ гэвэл гар утсаа хаана явааг байнга анхааран аль болох цэвэр байлган хэрвээ боломжтой бол унтрааж байгаад зориулалтын цэвэрлэх бодис эсвэл спиртээр боломжтой үедээ цэвэрлэж байгаарай.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.