05 сарын 15, Лхагва
°C
USD 3,381.52
USD 3,381.52
EUR 3,647.65
JPY 21.61
GBP 4,244.48
RUB 37.02
CNY 467.21
KRW 2.47

"ХИТАЧИ" ДЭЛХИЙН ХАМГИЙН ХУРДАН ЦАХИЛГААН ШАТЫГ БҮТЭЭЖЭЭ

ТОКИО. /NHK/. Японы цахилгаан бараа үйлдвэрлэгч "Хитачи" компани нэг минутад 1200 метрийн хурдтай, дэлхийн хамгийн хурдан цахилгаан шатыг хийжээ. Уг цахилгаан шат нь 43 секундын дотор 95 давхар өгсөх хүчин чадалтай аж.

Одоогоор хамгийн хурдан цахилгаан шат Тайванийн тэнгэр баганадсан барилгад байдаг бөгөөд нэг минутад 1010 метр өндөрт гардаг аж.
"Хитачи" компанийн инженерүүдийн мэдэгдсэнээр, тэд хүчтэй хөдөлгүүр ашиглан өндөр хурдны энэ цахилгаан шатыг зохион бүтээсэн байна.
Зорчигдын тав тухтай байдлыг хангахын тулд уг цахилгаан шатанд чичиргээ хянагч төхөөрөмжүүдийг ердийнхөөс хоёр дахин олныг ашигласан гэнэ.

Тус компани шинэ бүтээгдэхүүнээ 2016 онд Хятадын Гуанжоу хотод ашиглалтад орох олон давхар барилгад суурилуулахаар төлөвлөж байгаа аж.
Хятадад тэнгэр баганадсан барилга олноороо баригдаж байгаа учир тус улс дэлхийн цахилгаан шатны эрэлт хэрэгцээний бараг 60 хувийг дангаараа эзэлж байна гэж "Хитачи" компанийн албаны хүмүүс хэллээ.

Г.Доржханд


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.