05 сарын 15, Лхагва
°C
USD 3,381.52
USD 3,381.52
EUR 3,647.65
JPY 21.61
GBP 4,244.48
RUB 37.02
CNY 467.21
KRW 2.47

ХЯТАДАД “3D” ПРИНТЕРЭЭР 24 ЦАГТ 10 БАЙШИН БАРЬЖЭЭ

Хятад улс супер гурван хэмжээс принтерээр 24 цагийн дотор арван байшин “хэвлэн” барьсан гэж “Синьхуа” агентлагаас өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт мэдээлэв.

Хятадын Сучжоу хотод нэг хоногийн дотор гурван хэмжээст хэвлэгч машинаар бүтээсэн арван байшин боссон байна. Шанхай хотод мөн ижил байшингуудыг хэвлэн барьж байгаа аж. Тус бүр 10 х 6,6 метр талбайтай уг байшингуудыг цемент, уурхайн хаягдал шороо зэрэг түүхий эд ашиглан маш хурдан хугацаанд барьсан гэж Хятадын хэвлэлүүдэд бичиж байна. Уг технологийг анх санаачилсан инженер Майхэ цаашид олон давхар өндөр байшин хэвлэн барих хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Өмнө нь Нидерланд улсад гурван хэмжээст хэвлэх машины тусламжтай байшин хэвлэж байсан боловч хэмжээний хувьд жижиг байжээ.

А.Цацралт


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.