05 сарын 15, Лхагва
°C
USD 3,381.52
USD 3,381.52
EUR 3,647.65
JPY 21.61
GBP 4,244.48
RUB 37.02
CNY 467.21
KRW 2.47

Хятадууд хаягдал хуванцар савыг метроны тасалбар болгов

Бээжингийн метроны нэгэн шугаманд гайхалтай гэж хэлж болох аппаратуудыг суурилуулжээ. Тодруулбал хог хаягдлыг шууд утгаар нь мөнгө болгон хувиргах аж. Хэрэв энэ аппарат буюу төхөөрөмжийн тусгай хоолой руу ууж дууссан ундааныхаа хоосон хуванцар савыг хийвэл нэг удаа галт тэргээр зорчих тасалбар гарч ирэх гэнэ.

Эсвэл та нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ уншуулдаг тусгай картандаа эрх нэмж ч болох аж. Өөрөөр хэлбэл картаа цэнэгдэнэ гэсэн үг.
Харин хоолой руу орсон хоосон хуванцар лонхнууд хаачдаг вэ? Тэднийг дүүрмэгц хэсэг хугацааны дараа хариуцсан хүмүүс нь ирээд аваад явдаг бөгөөд хаягдал түүхий эд дахин боловсруулах үйлдвэрт тушаадаг ажээ.
Одоогоор энэ метронд 40 орчим төхөөрөмжийг туршилтаар суурилуулаад байгаа бөгөөд үр дүн маш сайн байгааг албаныхан онцолж байна.

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.