05 сарын 15, Лхагва
°C
USD 3,381.52
USD 3,381.52
EUR 3,647.65
JPY 21.61
GBP 4,244.48
RUB 37.02
CNY 467.21
KRW 2.47

ХҮНИЙ БИЕИЙН ДУЛААНААС ЦАХИЛГААН ГАРГАЖ АВНА

СӨҮЛ. /Ёнхап/. БНСУ-ын “KAIST” их сургуулийн электроникийн сургуулийн эрдэмтэд хүний биеийн халуунаас эрчим хүч гарган авагч төхөөрөмж бүтээжээ.

Уг төхөөрөмжийг биедээ зүүж явахаар зохион бүтээсэн байна.
Уг төхөөрөмжийг хүний биеийн галбирт тохируулан хийж болох ба хөнгөхөн, цахилгаан гаргаж авах чадамж өндөр болсон байна. Дулааны хэмийн зөрүүгээс цахилгаан гаргаж авах үйлдэлтэй уг төхөөрөмжийн 10 см талбайтайг хүний биед зүүлгэсэн үед гадаа тасалгааны дулаан 20 хэм буюу хүний биеийн дулаанаас 17 хэмийн зөрүүтэй байхад 40 милливатт цахилгаан гаргаж авах боломжтой аж. Түүнчлэн төхөөрөмжийн хэмжээг 50х100 см хэмжээтэй байх үед хоёр ватт цахилгаан гаргаж авах боломжтой бөгөөд үүгээр гар утас цэнэглэж болох юм.

А.Цацралт


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.