05 сарын 16, Пүрэв
°C
USD 3,381.38
USD 3,381.38
EUR 3,660.68
JPY 21.66
GBP 4,259.52
RUB 37.03
CNY 468.10
KRW 2.49

ЯПОН, ФРАНЦ ЖОЛООЧГҮЙ ШУМБАГЧ ОНГОЦ ЗОХИОН БҮТЭЭНЭ

ТОКИО. /Ёнхап/. Япон, Франц жолоочгүй шумбагч онгоц зохион бүтээх ажилд хамтрах болсон тухай “Киодо” агентлагаас уламжлав.

Европт айлчилж буй Японы Ерөнхий сайд Шинзо Абэ тавдугаар сарын 5-нд Францын Ерөнхийлөгч Франсуа Олландтай дээд хэмжээний уулзаж, хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар ярилцахдаа уг асуудлыг хэлэлцэх бололтой. Хоёр улс усан доогуур удаан хугацаанд үүрэг гүйцэтгэх боломж бүхий жолоочгүй шумбагч онгоц болон түүнийг тэжээх эрчим хүчийг зохион бүтээх ажлыг цогцоор хамтран гүйцэтгэх юм. Япон улсын Батлан хамгаалах яамнаас 2014 онд жолоочгүй шумбагч зохион бүтээх ажилд зориулж 500 сая йен төсөвлөөд байгаа аж.

А.Цацралт


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.