04 сарын 26, Баасан
°C
USD 3,377.44
USD 3,377.44
EUR 3,620.95
JPY 21.70
GBP 4,223.83
RUB 36.68
CNY 466.04
KRW 2.46

2007 оны Интернэтийн 10 од

1. Perez Hilton (Mario Lavandeira)

  Нас: 29   Юу хийдэг:  Оддын хов жив бичигч блоггер  http://perezhilton.com/

Холливүүдийн одууд Perez Hilton-с айдаг гэж хэлэхэд буруудахгүй. Том том сенсаацитай мэдээллийг хамгийн түрүүнд хамгийн өвөрмөц байдлаар бичиж олон түмэнд хүргэдэг блогер. Түүний жинхэнэ нэрийг Mario Lavandeira гэдэг бөгөөд өөртөө хамгийн үнэн, хатуу үг хэлэгч хатан хаан хэмээн хоч өгсөн. Түүний папарацигаас олж авсан зурагнууддаа хамгийн хошин хэлбэрээр тайлбар хийж чаддаг ур чадвар нь олон хүнийг энэхүү сайтанд өдөр тутам зочилоход хүргэдэг. Түүний блог дээр дэлхий дээр оршин буй тэр дундаа Америкт буй бүх л одуудын хувийн амьдрал болон бусад зүйлстэй холбоотой хов живийг харамгүй нийтэлдэг. Тэрбээр одоо ТВ ийн од болсон бөгөөд The View нэвтрүүлгийн хөтлөгч болсон ба VH1 сувгаар мөн өөрийн хувийн нэвтрүүлгийг явуулж байна.

2. Michael Arrington

 webceleb_2

Нас: 37

 Юу хийдэг: Технологийн тухай бичигч блоггер

http://www.techcrunch.com/

Өөрийн сонирхолын дагуу анх бичиж эхэлж байсан блог нь одоо дэлхийн хамгийн том гэгдэх технологийн мэдээллийн блог болж чаджээ. Michael Arrington нь өмгөөлөгч мэргэжилтэй бөгөөд одоогоор TechCrunch блогийн эрхлэгчээр ажиллаж байна. Интернэтээр дамжуулан бизнес эрхлэх болсон өнөө үед түүний дуу хоолойг олон олон бизнес эрхлэгчид төрөл бүрээр ашиглахыг хүсдэг алдартан болж чадсан байна.

3. Mark Frauenfelder

 webceleb_3

Нас: 46

 Юу хийдэг: хянагч, блоггер, дизайнер

 http://www.boingboing.net/

1988 онд Mark Fraunfelder технологийн цогц сайт хийх төсөл боловсруулж эхэлж байсан нь өдгөө дэлхийн хамгийн их линк заагдсан 5 блогийн нэг болтолоо хөгжөөд байна. Боинг Боинг хэмээх нэртэй энэхүү блог нь дэлхийн хамгийн олон хүн орж уншдаг блогуудын нэг юм. Энэ онд тэрбээр өөрийн зохиосон номоо гаргасан бөгөөд интернэт дээр хэрхэн өөрийн хийх гэж буй зүйлсээ амжилттайгаар хийх тухай өгүүлсэн. Подкаст, видеокастууд нь Боинг Боинг сайтын хамгийн их уншигчдыг татдаг хэсэг нь.

 

4. Seth Godin

 webceleb_4

Нас: 47

 Юу хийдэг: Маркетингийн мэргэжилтэн

 http://www.sethgodin.com

 Час Улаан Үнээ нэртэй номны зохиолч Бизнес эрхлэхэд түүндээ хэрхэн час улаан үнээ нь байх талаар бичсэн байдаг. Тэрбээр өөрөө энэхүү онолынхоо бодит загвар юм. Маркетингийн мэргэжилтэн тэрбээр Вэб дээр амжилттай ажилладаг ч бодит амьдрал дээр мөн бестсэллер номын зохиолч, алдартай уран илтгэгч, амжилттай бизнес эрхлэгч билээ. Түүний бичсэн нийтлэл, эссе болон бусад зүйлсийг уншигчид талархан хүлээн авч онлайн болон оффлайнаар түүний ажил тун бүтэмжтэй байдаг.

 

5. Cory Doctorow

 webceleb_5

Нас: 36

 Юу хийдэг: Нийтлэгч, блоггер

 http://www.craphound.net/

Cory Doctorow нь цахим эрхийн талаархи цөөн алдартай мэргэжилтнүүдийн нэг ба Electronic Frontier Foundation-гийн гишүүн юм. Boing Boing-ийн нэг нийтлэгч бөгөөд энэхүү сайт нь технологи, соёл, улстөрийн талаархи хамгийн том блогуудын нэг билээ.

6. Matt Drudge

7. Gina Trapani

8. Mark Zuckerberg

9. Harry Knowles

10. Robert Scoble

11. Frank Warren

12. Om Malik

13. Will Leitch

14. Jeff Jarvis

15. Kevin Rose

16. Kathy Sierra

17. Fake Steve Jobs

18. Markos Moulitsas

19. Xeni Jardin

20. Ryan Block

21. Glenn Reynolds

22. Pete Cashmore

23. Steve Rubel

24. Heather Armstrong

25. Darren Rowse

Эх сурвалж: www.dot.mn


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.