05 сарын 19, Ням
77.63°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

2017 он гэхэд нисдэг машинаар зорчдог болно

Словакын “AeroMobil” компани өөрийн компанийн нэрээр нэрлэгдсэн нисдэг машиныг 2017 он гэхэд худалдаанд гаргана хэмээн мэдэгдлээ.

Дээрх төлөвлөгөөний талаар компанийн ерөнхий захирал Юрай Вацулик АНУ-ын Техас  мужийн Остин хотод болж буй “SXSW” хурлын үеэр мэдэгдсэн байна. Түүнчлэн тэрээр “AeroMobil”-ын нисгэгчгүй загварыг гаргахаар төлөвлөсөн хэмээн нэмж хэлсэн юм. Өнгөрсөн оны 10 дугаар сард Австрийн Вен хотод гурав дахь үеийн “AeroMobil”-ын загварыг танилцуулсан билээ.

Уг машин нь замаар 160 км/цаг хүртэл хурдлах, шаардлагатай тохиолдолд далавч гаргах, онгоц болон хувирч агаарт 200 км/цаг хурдлах чадвартай юм байна. Хоёр хүний суудалтай уг автомашин нь 700 км нислэг эсвэл 875 км газарт туулах хүчин чадал бүхий түлшийг нөөцлөх юм байна.

20150326-034

20150326-033

О.Цолмон


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.