05 сарын 05, Ням
°C
USD 3,381.24
USD 3,381.24
EUR 3,629.76
JPY 22.06
GBP 4,242.95
RUB 36.82
CNY 466.95
KRW 2.48

“Apple” жолоочгүй автомашин бүтээж байна

ЛОНДОН. /BBC/. Америкийн “Apple” компани жолоочгүй автомашин бүтээж байгаа тухай “The Guardian” сонинд мэдээлж байна.

Америкийн Сан-Франциско хот дахь тус компанийн “GoMentum” полигонд хамгийн орчин үеийн нууц автомашинуудыг туршиж байна гэж “The Guardian” сонинд бичжээ. Урьд нь АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний бааз байсан уг талбайд туршилтад ашиглаж буй хэдэн арван км урт зам байгаа аж.

Жолоочгүй автомашин бүтээхэд “Apple” компанийнхан автомашины салбарынхан дундаа алдартай Дуглас Беттстэй долдугаар сараас хамтран ажиллаж эхэлсэн байна. Үүнээс гадна, Цахиурын хөндий дэх  “Mercedes Benz” компанийн судалгааны салбарын дарга Йохан Юнгвирт зэрэг автомашины салбарын зарим мэргэжилтэнтэй хамтран ажиллаж эхэлжээ.

Д.Жаргал

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.