04 сарын 24, Лхагва
°C
USD 3,376.83
USD 3,376.83
EUR 3,605.78
JPY 21.81
GBP 4,175.11
RUB 36.20
CNY 466.00
KRW 2.45

Bill Gates –өөрийн хүүхдүүдийнхээ компьютерийн цагийг хяз

Та Bill Gates н охин өдрийн ихэнхийг компьютерийн тоглоомоор тоглож өнгөрөөдөг гэж бодож байвал том эндүүрэл болох юм.

Та Bill Gates н охин өдрийн ихэнхийг компьютерийн тоглоомоор тоглож өнгөрөөдөг гэж бодож байвал том эндүүрэл болох юм.

Микрософт компанийн үүсгэн байгуулагч хэлэхдээ түүний 10 настай охин дунд сургууль нь бүх л зүйлдээ компьютерийг хэрэглэдэгээс  компьютер интернэтийг хэтрүүлэн хэрэглэж байгаад сэтгэл нь гонсгор байгаа ажээ.

“Охин маань олон олон тоглоомыг шинээр мэдэж авч тэрэндээ хэт их улайрч байна тэр дундаа  Viva Pinata гэдэг Xbox 360 тоглоомонд”гэж Оттава –д болсон бизнессийн уулзалтын үеэр хэлсэн байна.

“Viva Pinata тоглоом нь их зугаатай бас сэтгэл их хөдөлгөсөн учраас л түүндээ өдрийн 2-3 цагийг зориулж байна” гэжээ.

Gates хэлэхдээ тэрээр өөрийн эхнэр Melinda гийнхаа хамт охиныхоо компьютерийн дэлгэцийн өмнө өнгөрүүлэх цагийг багасгахаар шийдсэн бөгөөд тэд охиноо жирийн өдрүүдэд 45 минут,амралтын өдрүүдэд 1 цаг тоглож өнгөрүүлж болно харин гэрийн даалгаварын цагыг нь энэ цагт оруулахгүй байхаар шийдсэн байна.

Микрософт –н шинэ Vista программ хангамж нь эцэг эхчүүд хүүхдийнхээ ямар вэб сайтад зочилж,  тэдэнд хэнээс ямар яаралтай мессэж ирсэн эсэхийг хянах бүрэн боломжтой болгож өгсөн юм.

“Өсөж яваа үеийнхэнд  энэ нь маш тохирсон бөгөөд эцэг эхчүүд нь тэдэнтэй хүсэж буй зүйлийнх нь талаар дэлгэрэнгүй ярилцахад тохиромжтой ” гэж тэрээр хэлжээ.

“Миний хүү надаас –Энэ хязгаар чинь миний бүх л амьдралын турш байх юмуу гэхэд нь би –үгүй дээ,чи өөрөө том болхоороо өөрөө л өөрийнхөө хязгаарыг тогтооно шүү дээ гэж хэлсэн хэмээн уулзалтын үеэр Gates инээн хэлсэн байна..


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.