05 сарын 11, Бямба
°C
USD 3,381.63
USD 3,381.63
EUR 3,645.74
JPY 21.72
GBP 4,237.35
RUB 36.72
CNY 468.05
KRW 2.47

Таньд хэрэгтэй программ хангамжууд 4 – CD, DVDнээс хуулах

Дуртай дуу, кино зэргээ өөрийн компьютер дээр хадгалахыг хүссэн хүмүүст бага зэрэг зөвлөгөө өгье. Эхлээд дуу хуулж авах талаар. МП-3 болон бусад дата төрлөөр бичигдсэн дуунуудыг та зүгээр диск рүүгээ хөтөчөө хэрэглэн ороод л Copy хийн аваад өөрийн хуулахыг хүссэн газраа Paste хийн хуулна. Харин Аудио төрлөөр буюу энгийн 17 орчим дуутай дискнээс хуулж авахаар бол шууд Copy хийн хуулж авахад ажиллахгүй. Яах ёстой вэ гэвэл. Та тухайн дискээ хийн Windows Media Player -ээ асаан Rip гэсэн товчлуурыг дарахад таны дуунуудыг харуулах ба сонголтоо хийгээд л Rip –ээ дарахад таны My Documents -ийн My Music руу таны сонгосон нэрээр хуулагдсан байх болно.

 

Харин зарим дискүүд хамгаалалттай байдаг болохоор хуулагдахгүй тохиолдол байдаг. Үүнд зориулсан хууль бус хуулж авах программ ч байдаг. Та сонирхвол хайгаад үзээрэй. Одоо Кино хуулж авах талаар. Хэрвээ VCD бол зүгээр л Диск рүүгээ хөтөчөө ашиглан ороод дотор нь байх MPEGAV хавтас дотор байгаа AVSEQ гэсэн нэртэй DAT өргөтгөлтэй файлуудыг хуулж аван F2 товчоо даран DAT өртгөтгөлийг MPG болгон өөрчлөхөд л таны кино компьютер дээр хэрэглэгдэхэд бэлэн болно.

Харин DVD киноны хувьд бага зэрэг асуудалтай хэрвээ таны DVD ROM тань уншиж л байвал хуулж авахад асуудалгүй. Уншихгүй бол гайхах хэрэггүй DVD кинонд улсын кодууд байдаг тэдгээр кодуудыг унших боломжтой төхөөрөмж л уншина кодууд зөрвөл уншихгүй. Харин уншиж буй тохиолдолд та Isofter DVD ripper platinum гэдэг программын тусламжтай та хуулан авч болно. Уг программыг та http://www.isofter.com/ хуудаснаас татан авч ашиглаарай хэрэглэхэд тун хялбар бас хурдан. Харин би нилээн олон өөр программ туршиж үзсэн боловч ихэнх нь ашиглахад нэн төвөгтэй ихэнх тохиолдолд ажиллахгүй байсан гэдгийг дурдахгүй өнгөрөх хэрэггүй бизээ.

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.