05 сарын 15, Лхагва
°C
USD 3,381.52
USD 3,381.52
EUR 3,647.65
JPY 21.61
GBP 4,244.48
RUB 37.02
CNY 467.21
KRW 2.47

ДЭЛХИЙТЭЙ ТӨСТЭЙ ГАРАГ ИЛЭРЧЭЭ

ВАШИНГТОН. /VOA/. Гадаргуудаа шингэн устай байж магадгүй, дэлхий шиг хэмжээтэй гарагийг илрүүлсэн гэж АНУ-ын сансар судлалын НАСА агентлаг мэдэгдлээ.
НАСА-гийн мэдэгдсэнээр, "Kepler-186f" гарагийг тойрог замын "Kepler" телескопыг ашиглан илрүүлжээ.
Тус гариг нь дэлхийгээс 500 гэрлийн жилийн зайтай оршдог, дэлхийгээс ойролцоогоор 10  дахин том бөгөөд нарыг 130 хоногт нэг удаа тойрдог аж.

НАСА-гийн одон орон судлаачдын хэлснээр, "Kepler-186f" хадархаг байж магадгүй бөгөөд нарнаас тохиромжтой зайд, тодруулбал, гадаргуугийнх нь усыг шингэн хэвээр байлгахуйц газарт оршиж байна.
Өнгөрсөн хугацаанд дэлхийтэй төстэй гарагуудыг илрүүлж байсан ч тэдгээр нь наранд хэтэрхий ойр оршиж байсан юм.
Уг нээлтийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл шинжлэх ухааны "Science" сэтгүүлийн өнөөдрийн дугаарт гарах ажээ.
 
Г.Доржханд

9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.