04 сарын 29, Даваа
°C
USD 3,377.35
USD 3,377.35
EUR 3,623.90
JPY 21.55
GBP 4,223.38
RUB 36.64
CNY 466.11
KRW 2.45

“GOOGLE” НҮДНИЙ УХААЛАГ ШИЛИЙГ ЭНГИЙН ИРГЭДЭД ХУДАЛДААЛНА

САН ФРАНЦИСКО. /Ёнхап/. “Google” компаниас гаргасан ухаалаг нүдний шилийг энэ сарын 15-нд ганцхан өдрийн хугацаанд энгийн иргэдэд худалдаалах гэж байна.
Мөнгөтэй болгон худалдан авах боломжгүй уг ухаалаг нүдний шилийг зөвхөн АНУ-д ганцхан өдрийн хугацаатай энгийн иргэдэд 1500 доллароор (татвар ороогүй дүн) худалдаалах гэж байна. Орон нутгийн цагаар энэ сарын 15-ны 06:00 цагаас эхлэн “http://google.cohow-to-get-one" цахим хуудсаар уг ухаалаг нүдний шилийг худалдаалж эхлэх юм.

Ухаалаг нүдний шил худалдаалах тоо хязгаартай тул худалдаж авах сонирхолтой байгаа хүмүүс бэлтгэлтэй байхыг компани анхааруулжээ.

А.Цацралт


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.