05 сарын 15, Лхагва
°C
USD 3,381.52
USD 3,381.52
EUR 3,647.65
JPY 21.61
GBP 4,244.48
RUB 37.02
CNY 467.21
KRW 2.47

“INTERNET EXPLORER”-ЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН МАШ ТОМ ДУТАГДАЛ ИЛЭРЧЭЭ

“Microsoft” компанийн “Internet explorer” цахим хөтөч хэрэглэгчийн мэдээллийг алддаг аюулгүй байдлын маш том дутагдалтай болох нь илэрсэн гэж Британийн “Financial Times” сонины цахим хуудсанд мэдээлсэн байна.

Хакер, нийтийн сайн мэдэх түгээмэл цахим хуудсаар дамжуулан хэрэглэгчийн нууц мэдээллийг авах үйлдлийг илрүүлэн зогсоох хаалт “Internet explorer”-т байдаггүй аж. Тиймээс “Internet explorer”-ын 6-11 хувилбарын хэрэглэгчдийг тодорхой хязгаартайгаар цахим халдлагад өртөж байна гэж “Microsoft” компаниас мэдээлэв. Судалгаанаас үзвэл, нийт интернэт хэрэглэгчийн 26,5 хувь нь “Internet explorer” цахим хөтчийг ашигладаг байна. “Microsoft” компани одоогоор уг дутагдлаас үүдэн хэрэглэгчдэд учирч болох эрсдэлээс сэргийлэх шинэчлэлт (update) хийх тухай хараахан зарлаагүй байгаа ба ажил судалгааны шатанд явж байгаа юм.

А.Цацралт


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.