05 сарын 11, Бямба
°C
USD 3,381.63
USD 3,381.63
EUR 3,645.74
JPY 21.72
GBP 4,237.35
RUB 36.72
CNY 468.05
KRW 2.47

Консол тоглоомын ялагч үнэхээр PS3 мөн үү?

Сүүлийн үед гарсан консол тоглоомнуудын тэргүүлэгчид болох Sony - PS3, Nintendo – Wii, Microsoft – XBOX 360 3-ын ялагч буюу хамгийн сайн болсныг хүн бүгд л дуу нэгтэйгээр PS3 ыг хэмээн хүлээн зөвшөөрсөн билээ.

 

Тэгвэл сүүлийн үед хэрэглэгчдийн үнэлгээгээр үнэхээр ялагч нь хэн болсныг тодорхойлж үзвэл PS3 ыг гэх хүн ховор болжээ. Учир нь гэвэл уг консол багагүй сул талуудтайн дээр өндөр хүчин чадал үзүүлэлт зураг дүрслэл сайтай авч хуучныхаа л адил дэлгэцийн өмнө гараа тэврээд л сууна гэхлээр яалт ч байхгүй Next Generation консол болсон гэж хэлэхэд хэцүү ажээ харин тэрэн доор зүгээр л дүрслэл дуу зэрэг нь сайжирсан хуучин консол гэмээр.

 

Харин Wii ийн хувьд бол хүмүүс шал ондоо дүгнэлттэй байна. Хэдийгээр Wii тоглоомын талбар 3 ыг гүйцэхгүй зураглалтай боловч хэрэглэгчдэд үнэхээр таатай сэтгэл төрүүлэхүйц удирдлага нь үнэхээр шинэлэг зүйл болсон гэдэгтэй хэн ч маргахгүй байна.

 

Тэгээд ч илүү хөгжилтэй, зугаатай удирдлага нь хүний эрүүл мэндэд сайнаар барахгүй хөдөлгөөний дутагдалд орж таргалаад байдаг хүүхэд залууст багагүй хөдөлгөөн нэмээд зогсохгүй хамтран тоглоход энгийн удирдлагаа бодвол хамаагүй илүү хөгжилтэй ажээ.

 

Та өөрөө л төсөөлөөд үз та агуйд сэлмээ бариад л цор ганцаараа явж байтал тань руу мангас дайрангуут та өөрийн гараараа цавчиж унагаад л. Эсвэл та хийсвэр ертөнцдөө гамбир өөрийн гараар хайраад л. Та заавал босоод өөрийн гараар удирдан тоглохгүй л бол та олигтой тоголж чадахгүй гээд л бод. Харин жоохон залхуу хүрээд байвал та энгийн удирдлагаар тоглож болно л доо тэгэхдээ сонирхол багатай байх бизээ.

 

Харин бас нэгэн шинэхэн мэдээ дуулгахад PS3 дээр гарсан тоглоомыг компьютер дээрээ тоглох боломж олгох хөрвүүлэгч программ гарсан сурагтай. Гэхдээ баттай мэдээ биш. FERROX v1.0 гэх нэртэй программаар тэгэх боломжтой гэнэ. Та сонирхвол өөрөө хайгаад үзээрэй.

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.