05 сарын 18, Бямба
65.84°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Samsung - Galaxy S6 Edge-ийн “тэвчээрийг” алхаар шалгасан нь

Эрсдэлтэй зүйл туршиж үзэх дуртай хэсэг нөхөд шинээр худалдаанд гарч буй Samsung - Galaxy S6 Edge ухаалаг гар утасны бат бөхийг сорьж үзжээ.

Эхлээд тэд дэлгэцийг нь хутгаар сэвтээх гэж оролдсон ч нүдэнд  харагдахуйц гэмтэл ер үүссэнгүй. Дараа нь арын панелийн ээлж  болов. Тэр ч мөн туршилтаас нэр төртэйгээр гарлаа. Энэ бүхний дараа ухаалаг гар утасны хажуу талын металл хүрээ л зурагджээ.
Ингээд алхны ээлж ирэв. Эхлээд алхаар гар утасны дэлгэцийг хэд хэдэн удаа товшлоо. Гэвч “үр дүн” байсангүй. Дараалсан хоёр цохилтын дараа дэлгэц хагарч, харин ухаалан гар утасны арын тог хонхойгоод ирсэн байна. Гэвч энэ бүхний дараа ч тэр “ажилласаар”, хүрэх төдийд “хариу үйлдэл” үзүүлсээр.

О.Цолмон

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.