04 сарын 26, Баасан
°C
USD 3,377.44
USD 3,377.44
EUR 3,620.95
JPY 21.70
GBP 4,223.83
RUB 36.68
CNY 466.04
KRW 2.46

Vista-гаа XP болгож болно

Одоогоор бүх компьютер үйлдвэрлэгчид Windows Vista үйлдлийн систем суулган борлуулж байгаа билээ. Microsoft-ийн хамгийн сүүлд гаргасан энэхүү үйлдлийн систем нь XP-с харагдац болон нууцлалаараа хамаагүй сайн болох ёстой байсан ч хэрглэгчдийн сэтгэлд нийцэтлээ сайн болж чадаагүй билээ. Бидний ашиглах дуртай маш олон програмууд одоог хүртэл Vista дээр ажилладаггүй хэвээр байна.

Microsoft нэг хэсэг өөрийн ашигаа бодон Windows Vista-г их хэмжээгээр хүчээр шахан борлуулах бодлого барьж байсан бол өнөөдрийн үйл явцыг ойлгон шинэ компьютер худалдан авагчдыг Windows XP-рүү эргэн орохыг зөвшөөрдөг болов.

Одоогоор худалдан авагчид маань Windows Vista Business ба Ultimate хувилбарын аль нэгийг нь л сонгон худалдан авах эрхтэй байсан билээ.

Fujitsu нь хамгийн эхний XP-г эргэн суулгаж худалдаанд гаргаж буй компани болсон ба өөрийн лаптоп болон дэсктопууд дээр XP суулгаж эхэлсэн байна. Hewlett-Packard мөн өөрсдийн гэрийн нөхцөлийн компьютерүүдээ XP-д шилжүүлэн буулгаж эхэлсэн байна. Microsoft өөрсдийн хэрэглэгчийг бодоод жижиг ч гэсэн иймэрхүү алхам авч байгаа нь тун сайшаалтай хэрэг юм.

Эх сурвалж: http://www.dot.mn/content/view/547/270/ 

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.