05 сарын 15, Лхагва
°C
USD 3,381.52
USD 3,381.52
EUR 3,647.65
JPY 21.61
GBP 4,244.48
RUB 37.02
CNY 467.21
KRW 2.47

“YouTube”-ын байр сууринд санаархагч шинэ видео хост

“Wonder PL” бол онлайн дүрс бичлэгийн сайт гэдгээрээ алдаршсан “YouTube” болон “Vimeo” хостуудыг гүйцэж, улмаар ардаа хаях төлөвлөгөөтэйгээр энэ оны гуравдугаар сард гарсан шинэ видео платформ юм. “Universal Music Group”, “Qualcomm Ventures” болон “Apple” компанийн гүйцэтгэх захирал асан Паскаль Кагни болон “Vice Media” группын Ерөнхийлөгч Эндрю Крейтоны дэмжлэгээр “Wonder” сайт нь хүнсний нэмэлт бүтээгдэхүүнээс хоол хүртэл болон эмэгтэйчүүдэд чиглэсэн хөгжөөнтэй контентуудаас бүрдсэн өргөн цар хүрээтэй бичлэгүүдээр дүүргэгдсэн байна. “YouTube”-ээс ялгаатай нь “Wonder” контентийн мэргэжлийн авторуудад платформоо төлбөртэйгээр тавиулах боломжийг олгох юм байна.

Харин “YouTube” нь видео татаж авахыг хүссэн хүн бүрт үйлчилгээг үнэ төлбөргүй хүргэдэг билээ. “Бид видеоны ертөнцөд “Whole Foods” шиг хүлээн зөвшөөрөгдөхийг хүсч байна. Харин “YouTube” бол “Wal-Mart” юм” хэмээн “Wonder”-ийн үндэслэгч, Ерөнхий захирал София Феничелл яоьж баына. Энэ нь өөрийн үйлчилгээг өндөр чанартай, байгалийн гаралтай бараа бүтээгдэхүүнтэй зүйрлүүлж харин “YouTube”-ийг эсрэгээр нь хямд үнэтэй бараатай супермаркет гэсэн утгатай юм. “Wonder” брэнд болон мэргэжлийн контент бүтээгчдийн эрэлд гарах бөгөөд сайт дээрээ бичлэгийг нь тавьсныхаа төлөө хэрэглэгчээсээ жилд 300 доллар авах юм байна. “Google” компанийн “YouTube” үйлчилгээ рекламаараа ашиг олдог, сард тогтмол тэрбум хүн орж, зургаан тэрбум гаруй цагийн бичлэг үздэг билээ. Өөр нэг томоохон сайт бол “Vimeo” бас л мэргэжлийн хэрэглэгчдэд зориулагдсан сайт.

Тус сайтад дурын хэрэглэгч бичлэгээ үнэгүй байршуулах боломжтой, гэхдээ нэмэлт орон зай, дэмжлэг, контентаа тогтсон үнээр зарахаар бол /199 доллар/ “Vimeo” 10 хувийг нь авдаг байна. Тус сайт 22 сая бүртгэгдсэн хэрэглэгчтэй бөгөөд сард нийт 150 сая хүн зочилдог юм байна. Феничелл ярихдаа “Wonder“-ийн байр суурь одоо захиалга бүртгэлийн эргэлт, борлуулалтын ашгаас хамаарах бөгөөд ирээдүйд ивээн тэтгэгчдийн бичлэгт зориулан боломж олгох журамд шилжих юм байна.

Харин одоохондоо “Wonder”-ийн хэрэглэгчид рекламгүйгээр контент үзэх аж. “Энэ салбар үнэгүй эсвэл жижүүрийн төдий төлбөрөөр гишүүн элсүүлж, хариуд нь маш өндөр зардал гаргаж байна. Бид энэ утгагүй тогтолцоог халж видео бүтээгдэд өөрсдийн ажлаас ашиг олох боломжийг бүрдүүлнэ” хэмээн Феничелл баталж байна. Гэсэн ч “YouTube”-д өрсөлдөгч гарч ирсэн ч контентынхаа баазыг цаашид өргөжүүлсээр байгаа бөгөөд шинэ үйлчилгээг ч нэвтрүүлж байна. Тэд одоо 10-аас доош насныханд зориулсан ижил төрлийн сайт хийж, видео нийлүүлэх талаар провайдеруудтай хэлэлцээ хийж байгаа юм байна. Үүний зорилго нь эцэг эхчүүдийн бүрэн итгэж найдаж болох нөөцийг бүрдүүлэх юм.
Төсөл гаралтын үе дээрээ явж байна. Одоогийн байдлаар “YouTube” хост дээр “аюулгүй үзэх” фунц байршдаг бөгөөд энэ нь насанд хүрээгүй хүүхдэд тохиромжгүй материалуудыг шүүх программ юм байна.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.