04 сарын 25, Пүрэв
°C
USD 3,376.93
USD 3,376.93
EUR 3,609.60
JPY 21.80
GBP 4,197.36
RUB 36.50
CNY 466.06
KRW 2.46

Шидэт толь минь, шидэт толь минь.

Үлгэрт гардаг шидэт толийг таньд танилцуулах болсондоо би туйлын баяртай байна. Эртээ урьдын цагт гээд л эхлэдэг үлгэр дээр гайхамшигт толиуд гардаг билээ. Одоо ч харин эдүгээ энэ үед л гээд үлгэр эхлэх болж байх шиг байна. Миний гайхуулаад байгаа толь маань ямар ид шидтэй юм бол гэж та гайхаж байж болох. Тэгвэл охид бүсгүйчүүдээ наашаа суу сонс. Цаана чинь таныг олон дэлгүүр хэсүүлэлгүй бүх найзуудтайгаа хамт дэлгүүр хэсүүлэх сайхан боломжийг IconNicholson компанийхан бий болгожээ. Та шидэт тольны өмнө очиж зогсоод л дэлгүүрт байгаа бүхий л хувцсыг тольныхоо баруун дэлгэц дээр үзэж байгаад л өөртөө таалагдсан дээр дарангуут таньд тэр хувцас өмссөн харагдана. Бүр ээмэг бөгж гутал зүүлт гээд л бүгд таньд өмссөн харагдаж болно.

 

Та тэгээд хийсвэрээр өмссөн хувцсаа гэртээ, ажил дээрээ, сургуульдаа байгаа найзууд болон гэр бүлийнхэндээ гээд л хүссэн хүндээ үзүүлэхэд найзууд тань таньд тохирч байгаа эсэх талаар тэр дор нь мессэжээр илгээнэ. Ингээд л та үнэт цагаа хэмнэн олон олон дэлгүүрээр тольныхоо өмнө л зогсч байгаад хэсч өгөх нь дээ. Үнэхээр хэлэх үггүй сайхан байгаа биз. Таньд уг компаний хэлж буйгаар та New York -д хуримынхаа даашинзаа өмсөөд л Paris –т байгаа  ээждээ үзүүлэхэд ээж тань тэр дор нь миний охин сайхан харагдаж байна гэх нь дээ.

 

Тиймээ энэ бол үлгэн биш дэлгэрэнгүйг http://www.iconnicholson.com/ хуудаснаас аваарай.

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.