04 сарын 29, Даваа
°C
USD 3,377.35
USD 3,377.35
EUR 3,623.90
JPY 21.55
GBP 4,223.38
RUB 36.64
CNY 466.11
KRW 2.45

Америкаас 2 талдаа 1,476$-оор зорчих боломжтой боллоо

Хямд үнэтэй тийзний талаар мэдээлэл авахаар Аэр Маркет ХХК-н Маркетингийн мэргэжилтэн А.Нямцэрэнтэй ярилцсан ярилцлагыг хүргэж байна.

Та хямд үнэтэй тийзнийхээ талаар танилцуулаач:

Гадаад оронд ажиллаж амьдарч байгаа нийт монголчууддаа энэ өдрийн мэнд хүргэе. Ачаалал ихтэй сар буюу Зуны саруудад Эх орондоо ирэх хүсэлтэй хүмүүсийн тоо болон жуулчдын урсгал ихэсч суудлын олдоц ховор болдогтой холбоотойгоор онгоцны тийзний үнэ өндөр болдог. Иймд бид АНУ, Канадаас эхлэлтэй хямд үнэтэй тийзийг борлуулж эхлээд байна. Тийзээ эрт захиалбал илүү хямдаар авах боломжтой юм.

Хямд үнийн тийз гэхээр хүмүүс их гайхаж байгаа байх л даа, Яг ямар учиртай тийз вэ?
Ерөнхийдөө хүмүүс их мэддэг болсон л доо.

АНУ-аас ирэх тийз их өндөр үнэтэй гардаг. Анх авахдаа Монголоос 2 талдаа тийз авбал хямд байдаг ч удаан хугацаагаар эх орондоо ирэх боломжгүй хүмүүс 1 талдаа тийз худалдан авч явдаг. Эргээд эх орондоо ирэх тийзээ авахад үнэтэй тусдаг зэрэг хүндрэлүүд гардаг л даа. Манай энэ хямд тийзний хувьд Монголоос эхлэлтэй тийз авсан, АНУ-с эхлэлтэй тийз авсан гэсэн ялгаа гарахгүй аль ч чиглэлээс ижил үнэтэй гардгаараа давуу талтай юм. Мөн зөвхөн АНУ, Канадын чиглэлээс гадна Зүүн өмнөд ази, Европын орнууд, Япон, Хятад, Тайван гэх мэт олон орноос эх орон руугаа хямд үнээр ирэх боломжтой.

Тийзээ хэрхэн яаж захиалан авах боломжтой вэ?

Тийзээ онлайнаар захиалан авах бүрэн боломжтой. Манай urangoo@airmarket.mn /70125050/ , airmarket_noogii@yahoo.com /976-11355050/, mandkhai@airmarket.mn  /976-11-325050/, gpurevsuren_airmarket@yahoo.com хаягуудаар Онлайн захиалга өгөх болон 976-70125050 утсаар холбогдож захиалах боломжуудыг үйлчлүүлэгчиддээ олгож байгаа юм.

Үнийн хувьд ямаршуу үнэтэй байх вэ?

Үнийг бид доорх хүснэгтээр гаргасан байгаа. Ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан үл ялиг өөрчлөгдөх юм. (2014-3-01 шинчлэгдсэн)

Чиглэл

2 талдаа

1 талдаа

New York

1,494 $

910$

Chicago

1,510 $

910$

Seattle

1,480 $

844$

Los Angeles

1,476 $

894$

San Francisco

1,492 $

895$

Toronto

1,466 $

919$

Vancouver

1,476 $

912$

Тийзний давуу талаас дурьдаач?

Давуу тал гэвэл 1 жилийн хугацаатай, ачаагаа эцсийн цэг дээрээсээ авах ба (2piece x 23kg), хүлээлгийн цаг бага, өдрөө үнэгүй солих боломжтой гэх мэт олон давуу талуудтайн дээр хамгийн хямд тийз гэдэгт итгэлтэй байж болно.

Баярлалаа. Таньд ажлын амжилт хүсэе.

Баярлалаа. Та бүхэнд бас ажлын амжилт хүсэе.

Хямд үнэтэй тийз худалдан авсан Үйлчлүүлэгчдийн сэтгэгдэл:

АНУ-н Коллежийн оюутан Б.Ундармаа:

Би Чикаго хотод 2дах жилдээ суралцаж байна. Зуны амралтаараа Улаанбаатарт ирэхдээ өндөр үнэтэй тийз худалдан авдаг байсан.Өнгөрсөн 6-р сард ээж маань УБ-т ирэх тийз худалдан авахаар Аэр Маркет онгоцны тийзний газар ирэхэд 2 талдаа тийз хямд үнэтэй худалдан авсан. Одоо би явах өдрөө үнэгүй урагшлуулаад удахгүй нисэх гэж байна.

Аэр Маркет-н Үйлчлүүлэгч Д.Оюунцэцэг:

Канадаас УБ-т ирэх дүүдээ тийзний үнэ асуухаар ирээд Хямд үнэтэй тийзний талаар мэдээлэл аваад захиалгаа өгчөөд явж байна. Үнийн хувьд хямд санагдлаа. Хэд хоногоос тийзээ худалдан авахаар боллоо.

Тайвань улсын оюутан М.Хас-эрдэнэ:

Бид сургуулийнхаа хөтөлбөрөөр Тайвань улсад суралцаж байгаа. Хямд тийз сургуулиас маань захиалан бид худалдан авсан. Өдрөө үнэгүй сольж болдог нь илүү таалагдаж байна. 12-р сард бид Аэр Маркет-руу онлайнаар холбогдон өдрөөр тавиулан ирээд одоо буцах тийзээ аваад явж байна. Хямд урт хугацаатай нь оюутан бидэнд илүү давуу талтай санагдлаа.

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.