04 сарын 29, Даваа
°C
USD 3,377.35
USD 3,377.35
EUR 3,623.90
JPY 21.55
GBP 4,223.38
RUB 36.64
CNY 466.11
KRW 2.45

Америкчууд кофег цайнаас гурав дахин илүүтэйгээр хэрэглэдэг

Одоогоос яг 240 жилийн өмнө АНУ-д колони улсууд Их Британиас салан тусгаарлах бослого өрнүүлж, Бостоны эрэгт тулж ирээд байсан хөлөг онгоц дээрх 342 хайрцаг тансаг амтат цайг живүүлсэн. Энэ үйл явдлыг “Бостоны цайны ёслол” хэмээн түүхэнд нэрлэдэг билээ.

Чухам энэ үйл явдал л Их Британиас салан тусгаарлахын төлөөх Америкчуудын сануулга байсан юм. Энэ бүхнээс дараах сонирхолтой зүйл урган гарчээ. Юу вэ гэвэл, одоо АНУ-д цайг кофенээс гурав дахин бага хэмжээгээр уудаг болсон байна.
Харин бусад улсуудад энэ харьцаа ямар байдаг бол? Статистикаас харахад кофены хэрэглээ манай гарагийн баруун тал бөмбөлгөөс зүүн тийш ойртох бүрт багасч байгаа сонирхолтой дүр зураг ажиглагдах ажээ. Тодруулбал азиуд цайг эрхэмлэдэг бол хоёр Америкт кофег чухалчилдаг гэнэ. Харин Европчууд хоёуланг нь тэнцүү хэмжээгээр уудаг юм гэнэ.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.