05 сарын 02, Пүрэв
°C
USD 3,378.90
USD 3,378.90
EUR 3,602.25
JPY 21.40
GBP 4,218.56
RUB 35.95
CNY 466.63
KRW 2.44

Архитектор Пирамидын нууцын талаар таамаглал дэвшүүлэв

Францын архитекторч Jean Pierre Houdin 8 жилийн уйгагүй судалгааны үндсэн дээр компьютерийн 3 хэмжээст дүрслэлийг ашиглан Кайрын ойролцоох Гиза-н Пирамидыг хэрхэн босгосоныг загварчлан гаргасан байна.

Францын уран барилгач Бямба гаригт нууцлаг, тайлагдашгүй Египетын Khufu –н их Пирамидыг хэрхэн барьсан талаарх сонирхолтой  санааг дэвшүүлсан байна тэрээр энэхүү байгууламжийн том чулуун блокуудыг байранд нь аваачиж тавихын тулд тойрсон налуу навтгайг ашиглаж байсан гэжээ.

 Энэхүү 4,500 гаруй жилийн өмнөх Их Пирамид буюу байгууламж 2,5 тонн жинтэй 3 сая гаруй чулуун блокуудаар нь хэрхэн баригдсан талаар урт удаан хугацааны туршид эрдэмтэдийг төөрөгдөлд оруулсаар байгаа билээ.

Францын архитекторч Jean Pierre Houdin 8 жилийн уйгагүй судалгааны үндсэн дээр компьютерийн 3 хэмжээст дүрслэлийг ашиглан Кайрын ойролцоох Гиза-н Пирамидыг хэрхэн босгосоныг загварчлан гаргасан байна.

Хамгийн их үндэслэлтэй онол бол Египетыг налуу хавтангаар гаднаас нь барьж босгосон гэх таамаглал бөгөөд энэ нь олон олон артитекторч болон эрдэмтэдийн уг байгууламжийн нууцыг тайлах гэж оролдож байсан ул мөр нь түүнд энэхүү таамаглалыг дэвшүүлэхэд нь тусласан байна.

Houdin хэлэхдээ : зэс болон чулуун багаж зэвсаг энэ үед хэрэглэдэг байсаныг тооцоолоод Пирамид дээр ажиллаж байсан ажилчид нь шохойн чулуу болон боржигон чулууны талаарх мэдлэгтэй байсан гэсэн дүгнэлтэнд хүрсэн байна.

Түүний таамаглаж байгаагаар Хааны танхимыг тэнцвэржилтын систем ашиглан байгуулсан гэжээ.

Тэрээр өөрийн онолоо баталгаажуулахын тулд уг газарт туршилт хийнэ хэмээн төлөвлөж байгаа гэнэ.

Энэ бол түүний компьютерийн 3 хэмжээст дүрслэлээр гаргасан зураг юм.Та үүнийг дэлгэрүүлэн сонирхохын хүсвэл http://www.3ds.com/khufu дарж үзээрэй.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.