03 сарын 28, Пүрэв
°C
USD 3,376.29
USD 3,376.29
EUR 3,655.17
JPY 22.26
GBP 4,264.25
RUB 36.41
CNY 467.08
KRW 2.50

ГУРВАН УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ӨРГӨЖҮҮЛНЭ

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод ОХУ, БНХАУ, Монгол гурван улсын аялал жуулчлалыг зохицуулах хурал өнгөрсөн сарын 26-28-нд боллоо.

“Монгол-БНХАУ-ын хилийн бүсийн аялал жуулчлалыг зохицуулах хурал" нэрээр зохион байгуулдаг байсан тус арга хэмжээ нь 2014 оноос эхлэн Монгол, ОХУ, БНХАУ гурван улсын аялал жуулчлалын уулзалт болон өргөжиж шинээр Улаанбаатар хот, ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаар нэмэгдсэн байна.

Тус хурлаар Манжуур-Чита-Улаан-Үд-Эрхүү-Улаанбаатар-Архашаат чиглэлд автомашины аялал явуулж эхлэх, “Талын од” нэртэй жуулчны галт тэргийг Хөх хот-Улаанбаатар-Улаан-Үд чиглэлд аялуулах, ӨМӨЗО, ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаарын залуучуудын аяллыг Улаанбаатар хүртэл өргөжүүлэн явуулах, гурван улсын санаачилгаар явуулж байгаа “Цайны зам” аяллын маршрутыг үргэлжлүүлэн дөрөвдөгч орны жуулчдыг татах, хамтарсан сурталчилгаа явуулах зэрэг асуудлыг хэлэлцлээ гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээлэв.

Ж.Болор


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.