05 сарын 16, Пүрэв
°C
USD 3,381.38
USD 3,381.38
EUR 3,660.68
JPY 21.66
GBP 4,259.52
RUB 37.03
CNY 468.10
KRW 2.49

Мальта улсын иргэн болоход 865 мянган доллар төлнө

ВАЛЕТТА. /АП/. Европын Холбооны гишүүн Мальта улс иргэний харьяаллаа 865 мянган доллароор худалдах гэж байна.

Тус улсын парламент өчигдөр иргэний харьяаллын тухай хуулиа баталжээ. Нэмэлт өөрчлөлт оруулсан уг хууль хэдэн долоо хоногийн дараа хэрэгжиж эхэлнэ.

Сөрөг хүчний Үндэстний намын хууль тогтоогчид засгийн эрхэнд гарвал хуулийг, мөн хуулийн дагуу олгогдсон иргэний харьяаллыг хүчингүй болгохоо амлаж байсан аж.
Иргэний харьяаллыг худалдсанаар төрийн санд жил тутам 30 сая евро орж, тус улсын эдийн засгийг дэмжинэ гэж таамаглаж буйгаа Ерөнхий сайд Жозеф Мускат мэдэгдлээ.
418 мянган хүн амтай Мальта улсын иргэн болоход 18 нас л хүрсэн байхад болох ба тус арлын улсад хөрөнгө оруулах, оршин суух үүргийг хүлээхгүй гэнэ.
Мальта улсын иргэний харьяаллыг худалдан авсан хүмүүс өөрийн төрөл саданд 25 мянган еврогоор тус улсын паспортыг худалдан авч өгөх эрхтэй болох юм.

Л.Урангуа


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.