04 сарын 29, Даваа
°C
USD 3,377.35
USD 3,377.35
EUR 3,623.90
JPY 21.55
GBP 4,223.38
RUB 36.64
CNY 466.11
KRW 2.45

Монголчууд хичнээн оронд визгүй зорчдог вэ?

Монголчууд бид дэлхийн єнцєг булан бvрт очиж ажиллаж амьдарч байгаа билээ. АНУ, Англи зэрэг дэлхийн єндєр xєгжилтэй улс орнуудад зорчих виз олж авна гэдэг хvндхэн давааны нэг байдаг бол огт визгvйгээр зорчдог бидний ємнє байнга нээлттэй улс орон цєєнгvй бий.

Монголчууд бид дэлхийн єнцєг булан бvрт очиж ажиллаж амьдарч байгаа билээ. АНУ, Англи зэрэг дэлхийн єндєр xєгжилтэй улс орнуудад зорчих виз олж авна гэдэг хvндхэн давааны нэг байдаг бол огт визгvйгээр зорчдог бидний ємнє байнга нээлттэй улс орон цєєнгvй бий.

Хамгийн ойрын хєрш Хятад улсад бид визгvй зорчдогийг хvн бvхэн мэднэ. Тэгвэл одоогоор Монгол улсын иргэд, Белорусь, Гонконг, Гvрж, Израиль, Куба, Хятад, Казахстан, Лаос, Макао, Малайз, Молдав, Сингапур, БНАСАУ, Тажикистан, Туркменистан, Украин, Филиппинд визгvй, АНУ-д хоёроос арван жилийн олон удаагийн визтэй, дипломат болон албан паспорттай иргэд Болгар, Вьетнам, Индонез, Мексик, ОХУ, Румын, БНСУ, Словак, Тайланд, Турк, Унгар, Чех, Чили, Энэтхэг, Югославт визтэй зорчиж байгаа аж.

Гадаадад байгаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах нь дипломат болон консулын албаны эрхэм зорилго байдаг. Манай улс энэ чиглэлээр Консулын харилцааны тухай 1963 оны Венийн конвенцид нэгдэж орсон, 20 улстай эрхийн туслалцааны гэрээ, дєрвєн улстай гэмт этгээдийг шилжvvлэх гэрээ, 15 улстай консулын байгуулсан аж.

Гадаадын 26 оронд 24 элчин сайдын яам, хоёр консулын тєлєєлєгч, 30 оронд манай 52 єргємжит консул тус тус ажиллаж байна. Консулын алба нь иргэдийн хувийн, бизнесийн болон бусад ашиг сонирхол, соёл боловсрол, хvмvvнлэгийн хэлхээ холбоог дэмждэг, хvнд суртал, нvсэр бичиг цаасны шаардлагыг багасган паспорт,
визний vйлчилгээг онлайнаар vзvvлдэг болох иргэдэд хаанаас ч хэвлэл мэдээллийн хэрэгсэл, интернэтээр дамжуулан бvрэн мэдээлэл єгч, олон улсын стандартад нийцсэн паспорт виз ашигладаг, консулын байгууллага бvр олон нийтэд vйлчлэх цэг болсон байхыг зорьж байгаа аж. Консулын газар www.consuls.net гэсэн консулын тусгай вэб сайт нээж тvvгээрээ дамжуулан иргэдэд мэдээлэл хvргэх, зєвлєгєє єгєх, ярилцлага явуулах ялангуяа иргэдийн єргєдлийг онлайнаар хvлээн авч хариу єгч байхаар болсон байна.

Энэ нь и-засаглал гадаад харилцааны яаманд хэрэгжиж эхэлж буйн жишээ болж байна гэж vзэж байгаа юм. Харин консулын албанаас энэ онд Тайландтай энгийн паспорттай иргэд визгvй зорчих хэлэлцээр байгуулах, ОХУ-тай иргэд зорчих нєхцлийн тухай 1995 оны хэлэлцээрт заасны дагуу зарим иргэдийг визгvй зорчуулах, ОХУ-д 30 хvртэлх хоногоор зорчих монгол иргэдийг паспортын бvртгэлд
хамруулахгvй байх, хятад улстай иргэд зорчих болон хилээр нэвтрэх нєхцлийг хєнгєвчлєх, БНСУ-тай визийг 90 хvртэл хоногоор олгож нэгэн л виз олгосон бол хилээр саадгvй нэвтрvvлж байх, Казахстантай Засгийн газар хоорондын гэрээний дагуу сурч буй оюутнуудад олон удаагийн визийг хураамжгvй олгох зэрэг ажлуудыг ойрын хугацаанд хэрэгжvvлэхээр ажиллаж байгаа аж.

Мєн Казахстантай Монголын иргэдийг ОХУ-ын нутаг дэвсгэрээр визгvй дамжин єнгєрvvлэх, Германы ЭСЯ-тай Монгол иргэдэд чирэгдэлгvй vйлчлэх, Унгарын хууль зvй дэг журмын яамны харьяа Цагаачлалын албаны дарга манайд айлчлахад нь Унгарын виз авахад тохиолдож буй бэрхшээл чирэгдэлийг багасгах талаар яриа хэлэлцээр хийж байгаа гэнэ.

Саяхнаас иргэдэд олон улсын стандартад нийцсэн "infacio" технологиор хэвлэсэн паспорт олгож эхлээд байгаа аж.

Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, иргэд зорчих нєхцлийг хєнгєвчлєх талаар Казахстан, Орос, Ємнєд Солонгос, Хятадтай хоёр талын, Казахстан, Оростой гурван талт консулын зєвлєлдєх уулзалт зохион байгуулж Макаод консулын тєлєєлєлтэй болохоор ярилцаж байна.

Зууны мэдээ сониноос авав.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.