04 сарын 18, Пүрэв
°C
USD 3,376.53
USD 3,376.53
EUR 3,587.23
JPY 21.84
GBP 4,206.48
RUB 35.81
CNY 466.48
KRW 2.44

Сонирхол татам гайхалтай орнууд – Босни Герцеговин

Энэхүү Зүүн Европт байрлах жижиг улс түүхэндээ маш их цуст мөргөлдөөн үзсэн, харин одоо тэд жуулчдын очих дуртай цэг болоод байна. Хэрэв та 1990 оноос хойш төрсөн бол энэ орны талаар нэг их зүйл мэдэхгүй байх. Энэ улсад сонирхох зүйл маш их байгаа.

 

20140923-004

1. АНУ дөнгөж 38 мужтай байхад буюу 1885 онд Босни Герцеговиний нийслэл Саражевод цахилгаан трамвай баригдаж одоог хэр нь ашиглагдаж байгаа.
2. Үндэстэн тус бүрээс буюу Босни, Хорват, Серби үндэстний нийт 3 ерөнхийлөгч сонгогдож хамтдаа 4 жил зүтгэдэг. Тэд 8 сарын хугацаагаар ээлжлэн бүс тус бүрт даргын үүрэг гүйцэтгэдэг байна.
3. Боснийн Крависа Хүрхрээ ойролцоогоор 400 фут өргөн, 82 футын өндрөөс буудаг. Энэхүү газар сэлэхэд маш тохиромжтой газар бөгөөд ойролцоох Люубски дарсны үйлдвэртэй танилцах боломжтой.
4. Монтенегро улсын хилтэй ойр байрлах Перучика Ой нь Европын хамгийн сүүлд үлдсэн эртний ой моддын нэг. Хамгийн өндөр шилүүст мод энэ ойд байдаг.

20140923-005

20140923-006

5. 16-р зуунд султаны зарлигаар баригдсан Текижа лалын сүм нь тус улсын хамгийн том усны эх булаг болох 600 фут өндөр хадан цохион дээр байрладаг. Хэдийгээр одоо ажилдаггүй ч, жуулчдын очих дуртай алдартай газар болсон бөгөөд 2 агуу шейхийн бунхан болсон юм.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.