05 сарын 19, Ням
77.63°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

СОНИРХОЛ ТАТАМ ГАЙХАЛТАЙ ОРНУУД - МОЗАМБИК

Бид нэрийг нь л сонсож байсан болохоос тэдний талаар юу ч мэдэхгүй орон бол Мозамбик. Өмнөд Африкт байрлах газар нутгаараа дундаж хэмжээтэй энэ улс хуучин Португалийн колон орон байжээ. Мозамбик маш үзэсгэлэнтэй байгаль орчинтой юм.

 

20140922-013

1. Нийслэл хот Мапуто нь 1975 оны тусгаар тогтнолын дараагаар ийм нэртэй болсон байна. Гудамжуудынх нь нэр нь дэлхийд цуутай тусгаар тогтнолын удирдагчдын нэрээр нэрлэгдсэн байдаг. Жишээ нь Хо Ши Мин, Роберт Мугабе, Патрик Лумумба болон Карл Маркс..

20140922-014

20140922-015

2. Маримба нэрт хөгжмийн зэмсэг нь тэдний үндэсний хөгжим. Мозамбик уран бүтээлч хөгжимчид нутгийн болон Португалийн өнгө аясыг нийлүүлэн маррабента гэх нийтлэг хөгжмийг тоглодог.
3. Мапутогийн дархан цаазат газар болон Горонгоса цэцэрлэгт хүрээлэн зэрэг жуулчдын очих дуртай олон газрууд байдаг. Тэндээс та бүхэн хиппо, заан, гөрөөс, сармагчин зэрэг амьтдыг үзэж болно.
4. Маразут Арчипелаго бол Энэтхэгийн далай дах хамгийн том далайн дархан цаазат газар. Тэнд 1200 гаруй төрөл зүйлийн загас амьдардаг.

20140922-016

5. Мозамбикийн туг орчин цагийн зэвсэглэлийн зурагтай цор ганц туг. Энэ нь Португалын колончлолоос гарсан Мозамбик улсын тусгаар тогтнол AK-47 буутай салшгүй холбоотой гэсэн утга агуулдаг.
6. 8,000 жилийн настай хадны сүг зургууд бүхий 42,000 км квадрат Ниасса дархан цаазат газар Мозамбикт байдаг. 1970, 80аад оны иргэний дайн амьтдын тоо толгойд нөлөө үзүүлж тэднийг дайжихад хүргэжээ. Одоо мянга мянган ордос үхэр, зээр гөрөөс эзгүй саваннад хэрэн хэсүүчилж байна.

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.