04 сарын 28, Ням
°C
USD 3,377.35
USD 3,377.35
EUR 3,623.90
JPY 21.55
GBP 4,223.38
RUB 36.64
CNY 466.11
KRW 2.45

Хүүхдийг яг хэдэн насанд нь гадаадруу аялалд дагуулж явж болох вэ?

Олон гэр бүлүүд  2-4 настай хүүхэдтэйгээ аялалд явах нь үнэхээр алдаа байдаг тухай ярьж , тэднийг жаахан томрохыг хүлээдэг  байж хэмээн шогшорцгоодог. Хэдийгээр энэ нь хүндрэлтэй байж болох боловч гэр бүлүүдийг хамтад нь гадаад руу аялуулах бизнес сүүлийн үед Америкт эрчтэйгээр нэмэгдэж байгаа юм.

2006 оны AAA Аялалын мэргэжилтэнүүдийн судалгаагаар 18 наснаас доош хүүхдүүдтэйгээ олон улсын аялалд явах захиалгаыг нийт гэр бүлийн 42 хувь нь өгсөнөөс хэрхэн энэ бизнес өсч буйг харж болно.

2003 онд Ciao Bambino гэх сайт Франц, Итали рүү аялах гэр бүлүүдийн хувийн захиалгаар аялалын маршрутыг нь хийж гүйцэтгэсэн байна.

Ерөнхийдөө, Америкийн Аялал Жуулчлал Худалдаа Аж Үйлдвэрийн Яамны дүрмийн дагуу Америкаас гадагш хүүхэдтэйгээ аялах гэж буй гэр бүлүүдийн 8 хувь нь нэгэн ярвигтай асуудалтай тулгардаг. Тэр нь юу вэ гэхээр эцэг эхийн хооронд хүүхдүүдээ яг хэдэн насанд нь олон улсын аялалд дагуулж явах талаар ноцтой зөрчил үүсдэг байна.

“Lonely Planet” аялагчдын гарын авлагыг үүсгэн байгуулагч Maureen Wheeler : “Хүүхдээ 3 нас хүртэл нь хүлээх нь зөв хэмээн зөвлөж байна.Учир нь тэд живхнээсээ салж, хоол идэн, мөн ярьдаг болдог”гэжээ.

Хэрвээ амьдралынхаа хамгийн онцгой аялалаа зохиохоор төлөвлөөд байгаа бол хүүхдүүдээ 7-10 нас хүртэл нь хүлээзнээрэй.

“Би хүүхдээ бага байхад нь аялад явахад энэ нь үнэхээр тэнэг бас дараатай байж билээ” гэж зарим ээжүүд хэлж байжээ.

Гэвч Wheeler -“Хэдийгээр  Tashi Kieran хоёр/одоо насанд хүрсэн,түүний хүүхдүүд/ Nepal руу хийсэн анхны аялалаа санадаггүй ч тэд аялалаасаа ямар нэг зүйлийг авсан гэж би боддог. Яг үнэнийг хэлхэд уг аялал тэдэнд маань амьдралд хандах хандлагыг сургасан байх, учир нь тэд маш их юмны аяыг олдог” хэмээн хэлсэн байна.

Аялалын гарын авлагын зохиолч Pauline Frommer –г эцэг Arthur Frommer болон эх  нь хэдхэн сартай байхад нь аялалд авч гарсан байна. Түүний эцэг нь жаахан хүүхдийг олон аялалд авч явах нь ямарч үр ашиггүй учир нь хүүхэд юу ч санахгүй гэж боддог байсан бол тэр бол харин ч эсрэгээрээ “Би европын орнуудаар явж байхдаа өөрийн Deja-vu/ хүний доторх танин мэдэрхүй/ гээрээ бүхдийг мэдэрч байсан.Тиймээс ч би өөрийн аялалаас маш олон сайхан дурсамжуудтай үлдсэн. Хүүхэд гэдэг бол бидний төсөөлж байгаагаас ч илүүтэйгээр ихийг мэдэрч байдаг” гэдгийг мэдсэн гэжээ.

“Аялалын цаг нь ихэвчлэн гэр бүлүүдийг цагаа хамтдаа зугаатай өнгөрүүлэх боломжийг олгодог. Ямар эцэг эх аялах сонирхол ихтэй байдаг вэ? Сайхан газрууд,далайн аялал хийх гэх мэт өөрсдийн хүсэл сонирхолоороо явдаг уу? Хүүхдүүдээ санхүү болон сэтгэлийн хөдлөлөөсөө болж гэрт нь үлдээх нь байж боломгүй явдал” хэмээн тэрээр үргэлжлүүлэн хэлсэн байна.

Хэрвээ хүүхэд чинь 4-с доош настай бол тэд мэдээж Mona Liza н хөргийг хараад өөрсдөөсөө том хүүхдүүдийнх шиг мэдрэмжийг мэдрэж чадахгүй ч гэлээ 2-4 настай хүүхдүүд адал явдал,сэтгэлийн хөөрөл зэргийг мэдрэх мэдрэмжээ аялалынхаа хугацаанд хөгжүүлж байдаг.

Таны гол зорилго чинь хүүхдээ боловсруулж юмсыг танин мэдүүлэхийг хүсэж байгаа бол тэднийг 5 нас хүртэл нь хүлээх хэрэгтэй. Харин зорилго чинь энгийн гэр бүлээрээ аялалын адал явдлын сайхныг мэдрэхийг хүсэж байгаа бол тэднийг зүгээр л /нас харгалзахгүйгээр/ аваад яваарай.

Sunny Kobe Cook хамгийн анхны аялалаа өөрийн нөхөр болон дагавар хүүгийнхээ хамт Африкт урт хугацааны аялал хийсэн байна.

“8 настай хүүхэд юмны үнэ цэнийг ойлгодог юм билээ. Дараа нь тэднийг өсвөр насанд хүрээгүй байхад нь буюу 14-тэйд нь Ром очсон. Тэр үед тэдний бүх зүйл нь бүрэн боловсорсон байсан ба Sistine Chapel болон Пап ламыг хүнтэтгэж сүсэглэж байсан.” гэж одоо тэтгэвэртээ гаран Сиатлд амьдарч буй Cook хэлсэн байна.

Гэвч үнэхээр аялалд явахадаа хүндрэлтэй байгаа бол тэднийг аялалд явах эрчийг сулруулахын тулд тэднийг өсвөр насанд нь их унтахыг, гадаа тоглох болон усанд сэлэхийг нь зөвшөөрөх хэрэгтэй.

http://www.cnn.com/2007/TRAVEL/traveltips


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.