05 сарын 16, Пүрэв
°C
USD 3,381.38
USD 3,381.38
EUR 3,660.68
JPY 21.66
GBP 4,259.52
RUB 37.03
CNY 468.10
KRW 2.49

Эверестийн цасан нурангид 12 балба дарагдан амиа алдлаа

КАТМАНДУ. /ВВС/. Баасан гарагийн өглөө дэлхийн хамгийн өндөр оргил Эверестэд цасан нуранги үүссэний улмаас 12 балба газарчин амиа алдлаа.

Балбын цагдаа нарын мэдэгдсэнээр, цасан нурангид нутгийн уугуул иргэд шерпачууд дарагдан амиа алдсан байна. 12 хүн амь үрэгдсэн нь тогтоогджээ.

Ирэх сард ууланд авирах улирал эхлэх гэж буйтай холбогдуулан тэд  дэлхийн ноён оргилд авирах замыг судалж байсан аж.

Энэ нь тус ууланд хамгийн олон хүн амиа алдсан ослуудын нэг болж байна.

Цаг агаар дулаарч эхлэх үед буюу жилийн яг энэ үед гол төлөв цасан нуранги үүсдэг юм.

Эверестийн 8850 метр өндөр оргилыг эзлэхээр дэлхийн өнцөг булан бүрээс жил тутам олон уулчин Балбыг зорьдог билээ.

Г.Доржханд


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.