05 сарын 19, Ням
°C
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

''Эмэгтэй хүн бүрийн заавал үзэх ёстой газрууд''ын нэгт

Stephanie Elizondo Griest гэдэг зохиолч эмэгтэй саяхан ''Эмэгтэй хүн бүрийн заавал үзэх ёстой 100 газрууд'' хэмээх ном хэвлэн гаргасан юм байна. Түүнээс өөрийнх нь очих дуртай газруудыг сонгуулахад дараах 8 газрыг нэрлэсэний дотор манай Монгол улс маань 7-д нь оржээ.

Stephanie Elizondo Griest гэдэг зохиолч эмэгтэй саяхан ''Эмэгтэй хүн бүрийн үзэх ёстой 100 газрууд'' хэмээх ном хэвлэн гаргасан юм байна. Түүнээс өөрийнх нь очих дуртай газруудыг сонгуулахад дараах 8 газрыг нэрлэсэний дотор манай Монгол улс маань 7-д нь оржээ.

1. Ухаарал авч сайхан бүхнийг мэдэрье гэвэл: Hawaii Volcanoes National Park

2. Өөрийгөө эрхлүүлье гэвэл: Paris-т дотуур хувцасны shopping хийгээрэй

3. Сэтгэл санаагаа ариусган гоо сайхныг амталья гэвэл: The banyas of Moscow and St. Petersburg

4. Хүчтэй эрх дархтай эмэгтэйчүүдийг гайхан биширч түүхэн дэх газар нутгийг нь үзье гэвэл: Frida Kahlo's Mexico

5. Тэмцэлийг сайшаан өөрийгөө шинээр нээе гэвэл: Arts and voodoo festivals in Benin

6. Эмэгтэйлэг байя гэвэл: Belly dancing/бэлхүүсээр хөдлөн бүжиглэх/ in San Francisco, New York, or Austin

7. Гайхамшигийг харья гэвэл: Mongolia

8. Зүгээр л хөгжөөнтэй цагаа өнгөрөөе гэвэл: The Bahamian island of Eleuthera

Ингээд тэрээр Монголын унаган байгалийг зэрлэг онгон цэцэгсүүдийнх нь хамт магтаж, жижиг морьд болон сарлаг, тэмээг хэрхэн унадагыг харах, Буддын сүмд бясалгал хийж болохыг зөвлөсөн байна. Хамгийн чухал нь зохиолч эмэгтэй маань Монголын маань мундаг хатан болох Мандухай цэцэн хатны тухай дурдаж түүнийг ухаантай хатан байж цэргүүдээ толгойлон 15-р зуунд байлдаанд ордог байсныг хүртэл бичжээ. Хошигнолын аясаар тэрээр бичихдээ хэрэв та азтай бол модон гэрт суудаг зочломтгой хөдөөний айлд ороход архиар дайлуулна, азгүй бол гүүний сүүгээр хийдэг айргаар дайлуулна гэжээ. Монголд очих хамгийн тааламжтай сар бол 7-р сар, нартай сайхан цаг агаартай байхаас гадна Олимп шиг маягийн Наадам хэмээх 3 өдрийн фестиваль болдог. 300 поундын жинтэй бөхчүүд зөвхөн гутал, ханцуйвчтай цээживч /өмсгөлийг хэлж буй бололтой/ өмсөөд л нэг нэгэнтэйгээ хэдэн цагаар ч хамаагүй ноцолдож өгнө. Эцэст нь хамаг хүч нь шавхагдсан нэгнийгээ унагана, энэ барилдаан яг л сумо шиг юм тэгэхдээ илүү sexy гэж тэрээр бичжээ.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.