04 сарын 24, Лхагва
°C
USD 3,376.83
USD 3,376.83
EUR 3,605.78
JPY 21.81
GBP 4,175.11
RUB 36.20
CNY 466.00
KRW 2.45

АМЕРИКААС 2 ТАЛДАА 1,430$-ООР ЗОРЧИХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

airmarket yar

ЭЭЖДЭЭ ОЧООД ЗОЛГООРОЙ

Гадаадад сурч, ажиллаж, амьдарч байгаа иргэд цагаан сарын үеэр эх нутгаа, ээжий ааваа зорин ирэх хүсэлтэй байдаг билээ. Гадаадаас эхлэлтэй онгоцны тийзний үнэ харьцангуй өндөр байдаг ба Аэр Маркет компани нь энэ үеэр хямд үнэтэй тийз гарган борлуулж байгаа сайхан мэдээг та бүхэндээ хүргэж байна. Энэ талаар мэдээлэл авахаар Аэр Маркет ХХК-н Маркетингийн менежер А.Нямцэрэнтэй ярилцсан ярилцлаа.

Эх оронруугаа хямдаар зорчих боломжтой тийзнийхээ талаар танилцуулаач:
Гадаад оронд ажиллаж, амьдарч байгаа нийт монголчууддаа удахгүй болох сар шинийн мэнд хүргэе. Сар шинээр эх орноо зорих ирэх зорчигчдийн тоо их байдаг дээр нь онгоцны тийзнүү үнэ их өндөр болдог. Иймд бид Америк, Канад, Европ, Зүүн өмнөд азийн орнуудаас эхлэлтэй хямд үнэтэй тийзийг борлуулж эхлээд байна. Тийзний захиалга эхэлсэн байгаа тул та бүхэн эрт захиалбал илүү хямдаар авах боломжтой юм.

Хямд үнийн тийз гэхээр хүмүүс их гайхаж байгаа байх л даа, Яг ямар учиртай тийз вэ?

Ерөнхийдөө хүмүүс их мэддэг болсон л доо. Гадаадаас ирэх тийз их өндөр үнэтэй гардаг. Анх авахдаа Монголоос 2 талдаа тийз авбал хямд байдаг ч удаан хугацаагаар эх орондоо ирэх боломжгүй хүмүүс 1 талдаа тийз худалдан авч явдаг. Эргээд эх орондоо ирэх тийзээ авахад үнэтэй тусдаг зэрэг хүндрэлүүд гардаг л даа. Манай энэ хямд тийзний хувьд Монголоос эхлэлтэй тийз авсан, гадаадаас эхлэлтэй тийз авсан гэсэн ялгаа гарахгүй аль ч чиглэлээс ижил үнэтэй гардгаараа давуу талтай юм.

Тийзээ хэрхэн яаж захиалан авах боломжтой вэ?

Тийзээ онлайнаар захиалан авах бүрэн боломжтой. Манай airmarket_mnl@yahoo.com, airmarket_tsm@yahoo.com, airmarket_byambka@yahoo.com, khosoo_airmarket@yahoo.com, zulaa_airmarket@yahoo.com хаягуудаар Онлайн захиалга өгөх болон 976-70125050 утсаар холбогдож захиалах боломжуудыг үйлчлүүлэгчиддээ олгож байгаа юм.

Үнийн хувьд ямаршуу үнэтэй байх вэ?

Жишээ болгон Монголчуудын нийтлэг зорчдог хотуудын 2 талдаа зорчих үнийг бид доорх хүснэгтээр гаргасан байгаа. Долоо хоног бүрийн 3 дах өдөр ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан үл ялиг өөрчлөгдөх юм.

ЧИГЛЭЛ 2 ТАЛДАА

shineune

Тийзний давуу талаас дурьдаач?

Хугацаа болон чиглэлээсээ хамаараад тийзний нөхцөл маань янз бүр байгаа боловч ихэнх тийз маань 1 жилийн хугацаатай, ачаагаа эцсийн цэг дээрээсээ авах ба (2piece x 23kg), хүлээлгийн цаг бага, өдрөө үнэгүй солих боломжтой гэх мэт олон давуу талуудтайн дээр хамгийн хямд тийз гэдэгт итгэлтэй байж болно.

Баярлалаа. Таньд ажлын амжилт хүсэе.
Баярлалаа. Та бүхэнд бас ажлын амжилт хүсэе.

Онлайнаар холбогдон хямд үнэтэй тийз худалдан авсан үйлчлүүлэгчийн сэтгэгдэл:

Зулаа: Баярлалаа олон жил эх орондоо сар шинээ гаргаагүй байсан юм. Хямд тийз санал болгон хурдан шуурхай үйлчилсэн танай хамт олонд үнэхээр их баярлалаа.
Airmarket: Баярлалаа. Та аян замдаа сайн явж ирээрэй. Сар шинийн мэнд хүргэе.

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.